кофе

Кофены бутлагчаа хэрхэн цэвэрлэх вэ?

Кофены амт үнэрийг жинхэнэ утгаар нь мэдрэхийн тулд зөвхөн сайн чанарын үр сонгох биш, харин бутлагчийн цэвэрлэгээ хамгийн чухал үүрэгтэй. Хэрэв бутлагч дээр хуучин тос, үлдэгдэл кофе наалдвал таны шинэхэн кофе гашуун, эвгүй амттай болохоос гадна төхөөрөмжийн ажиллагаанд ч нөлөөлнө.

Яагаад кофены бутлагчаа цэвэрлэх хэрэгтэй вэ?

  • Амт чанарыг хадгалах – Хуучин үрийн тос, нунтагласан үлдэгдэл нь хурдан мууддаг бөгөөд кофены шинэ амтыг эвддэг.
  • Эрүүл ахуй – Үлдэгдэл тос хөгцөрч, бактери үүсгэж болзошгүй.
  • Төхөөрөмжийн насжилт – Тогтмол цэвэрлэгээ хийснээр ир болон моторын ажиллагаа хэвийн үлдэнэ.
  • Тогтвортой амт – Цэвэр бутлагчаас гарсан кофе үргэлж жигд амттай байдаг.
кофены бутлагч

Кофены бутлагчаа цэвэрлэх үндсэн аргууд

Өдөр тутмын энгийн цэвэрлэгээ
  • Өдөр бүр ашигласны дараа сойз эсвэл жижиг гар тоос сорогчоор нунтагны үлдэгдлийг цэвэрлэх.
  • Ус ашиглахгүй, зөвхөн хуурай аргаар цэвэрлэнэ.
Гүн цэвэрлэгээ (7 хоногт 1 удаа)

Цахилгааныг салгах – Аюулгүй байдлын тулд эхлээд тэжээлээс нь салгана.

Хопперийг салгах – Үрийн савыг авч усаар угааж, бүрэн хатаана.

Ир болон бутлагчийн хэсэг – Сойз ашиглан нунтаг үлдэгдлийг арилгана.

Цэвэрлэгээний бодис ашиглах

Кофены бутлагч цэвэрлэхэд АНХААРАХ ЗҮЙЛС бий.

Усанд хүргэхгүй: Ир болон дотоод хэсгийг усанд угааж болохгүй, зэврэлт үүснэ.

Хүчтэй химийн бодис хэрэглэхгүй: Кофены үнэр, амтанд сөргөөр нөлөөлнө.

Тогтмол график гаргах: Өдөр бүрийн хялбар арчилгаа + 7 хоногт нэг удаагийн гүн цэвэрлэгээ.

Кофены бутлагч цэвэрлэхэд ашиглахад хэрэгтэй хэрэгслүүд:
  • Сойз (бутлагчийн зориулалтын).
  • Жижиг гар тоос сорогч.
  • Ургамлын гаралтай цэвэрлэгээний таблет.
  • Микрофибер алчуур.

☕ATLAS COFFEE

Аяга бүрээс төгс амтыг мэдэр

Өндөр чанарын үрээр боловсруулсан

100% ARABICA КОФЕ 

Мөн

  • Бункерээс бүх кофегоо султгаж, уутандаа хийнэ
  • Бункертээ кофе бутлагч цэвэрлэдэг бодис үрнээс 35-40гр-ийг хийж нунтаглах
  • Нунтагласан бодисоо бутлагчаас шавхаж гаргах.
  • Бункертээ кофе үрнээсээ 20гр-аар 2 удаа хийж нунтаглаж цэвэрлэгээний бодисыг шавхаж хөөж гаргана.

Түгээмэл асуултуудуудад хариулъя

1. Кофены бутлагчийг хэр ойр ойрхон цэвэрлэх вэ?
👉 Өдөр бүр энгийн аргаар, 7 хоногт нэг удаа гүнзгий, сард нэг удаа нарийн задлаж цэвэрлэнэ.

2. Хэрэв цэвэрлэхгүй бол юу болох вэ?
👉 Амт эвдэрч, тос хөгцөрч, төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй.

3. Ямар бүтээгдэхүүнээр цэвэрлэх хамгийн сайн бэ?
👉 Urnex Grindz гэх мэт зориулалтын таблетууд бариста нарын хамгийн их хэрэглэдэг.

4. Ус ашиглаж болох уу?
👉 Үгүй. Зөвхөн үрийн сав болон гадна талд хэрэглэнэ. Ир, дотоод хэсгийг усанд хүргэх нь аюултай.

Сайн арчилсан бутлагч нь олон жил найдвартай ажиллахаас гадна танд үргэлж шинэхэн, баялаг амттай кофег бэлэглэдэг.