Ногоон цай уухын 5 ашиг тус
Ногоон цай бол Camellia sinensis гэдэг нэг л төрлийн ургамлын навчаар хийгддэг цай юм. Хар цай, цагаан цай зэрэг бусад төрлийн цай бүгд ижил ургамлаас гаралтай байдаг. Харин ялгаа нь навчыг хэрхэн боловсруулах аргаар тодорхойлогддог. Хятад, Японы уламжлалт анагаах ухаанд хэдэн мянган жилийн турш хэрэглэгдэж ирсэн. Харин сүүлийн ногоон цайны маш олон талын ач тустай гэдгийг эрдэмтэд судалгаагаар баталсан байдаг.
1. Ногоон цай нь хүний биед хүчтэй антиоксидант өгдөг
Ногоон цай нь хүний биед хамгийн хэрэгтэй антиоксидантаар баялаг ундаануудын нэг юм. Ялангуяа катехин болон EGCG (Epigallocatechin Gallate) хэмээх нэгдлүүд нь эрүүл мэндийг хамгаалахад гол үүрэгтэй.
Бидний бие өдөр бүр гадны орчин, хоол хүнс, стрессийн нөлөөгөөр “чөлөөт радикал” гэх хорт бодисыг үүсгэдэг. Энэ нь эсийг гэмтээж, хөгшрөлт, архаг өвчний гол шалтгаан болдог. Харин ногоон цайны антиоксидантууд эдгээрийг саармагжуулж, эсийг хамгаалдаг.
Арьсны хөгшрөлтийг удаашруулах: Ногоон цайг тогтмол уух нь арьсны уян хатан чанарыг хадгалж, үрчлээ үүсэхийг багасгадаг. EGCG нь арьсны эсийг сэргээж, UV туяанаас үүсэх гэмтлээс ч хамгаалдаг болохыг судалгаагаар тогтоосон. Тиймээс ногоон цайг зөвхөн уух бус, арьсанд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнд ч өргөн ашигладаг.
Хорт хавдрын эрсдэлийг бууруулах
Судалгаагаар ногоон цай тогтмол хэрэглэдэг хүмүүсийн хувьд хөхний, бүдүүн гэдэсний, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэл харьцангуй бага байдаг хэмээн дурдсан байдаг. Учир нь EGCG нь хавдрын эсийн өсөлт, тархалтыг сааруулдаг гэж үздэг.
Биеийн дархлаа, эрч хүчийг дэмжих
Антиоксидантууд зөвхөн өвчнөөс хамгаалаад зогсохгүй биеийн дархлааны системийг тогтворжуулж, ядаргааг бууруулдаг. Өдөрт 1–2 аяга ногоон цай уух нь биеийг цэвэрлэж, эрч хүч нэмэгдүүлдэг. Ногоон цай бол таны биеийн байгалийн хамгаалагч. Тогтмол хэрэглэснээр эсийг эрүүл байлгаж, хөгшрөлтийг удаашруулж, олон төрлийн архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
A Tea with character- Амт чанар, Үнэ цэнэ
АLTHAUS ЦАЙ нь Дээд зэргийн цайны навчнаас сонгон авч, ургамал, цэцэг, жимсээр баяжуулж маш нарийн технологиор үйлдвэрлэгдсэн.
2. Ногоон цай тархи, ой тогтоолтыг дэмжинэ
Ногоон цай нь зөвхөн биеийн эрүүл мэндэд төдийгүй оюун санааны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Түүний найрлага дахь кофеин болон L-theanine хэмээх амин хүчил нь хамтдаа тархинд гайхалтай тэнцвэрийг бий болгодог.
Анхаарал төвлөрлийг сайжруулна
Ногоон цайнд агуулагдах кофеины хэмжээ кофеноос бага байдаг ч хангалттай хэмжээнд анхаарал төвлөрүүлэх, сэрэмжтэй байлгах нөлөө үзүүлдэг. Энэ нь ажлын бүтээмж, суралцах чадварыг нэмэгдүүлэхэд тустай.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар ногоон цай тогтмол хэрэглэдэг хүмүүсийн ой тогтоолт илүү сайн байдаг бөгөөд танин мэдэхүйн чадамжийг дэмждэг болохыг баталсан. Тиймээс оюуны өндөр ачаалалтай ажил, шалгалтанд бэлтгэх үед нэг аяга ногоон цай уух нь оюуны цэнэг өгдөг.
Антиоксидант чанар нь зөвхөн биеийг төдийгүй тархийг ч хамгаалдаг. Альцгеймер, Паркинсон зэрэг мэдрэлийн тогтолцооны доройтолтой өвчнөөс сэргийлэхэд ногоон цай тустай болохыг зарим урт хугацааны судалгаанд дурдсан байдаг.
3. Ногоон цай жингээ барих, турахад тусална
Ногоон цайг тураахад сайн гэдгийг олон хүн ярьдаг. Энэ нь зүгээр нэг цуурхал биш, харин эрдэм шинжилгээний судалгаагаар ч батлагдсан байдаг. Ногоон цай нь бодисын солилцоог идэвхижүүлж, өөх тосыг илүү хурдан шатаахад тусалдаг тул жингээ хянахад үр дүнтэй.
Судалгаагаар ногоон цайг уусан хүмүүс дасгал хөдөлгөөн хийх үедээ илүү их өөх шатаадаг болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, цай нь дасгалын үр дүнг нэмэгдүүлдэг “байгалийн нэмэлт” гэж ойлгож болно.
Өдөрт 2–3 аяга ногоон цай уух нь таны бодисын солилцоог идэвхжүүлж, эрүүл жингээ хадгалахад хүчтэй дэмжлэг болно. Гэхдээ зөвхөн цай уугаад хангалттай биш — эрүүл хооллолт, тогтмол хөдөлгөөнтэй хослуулах шаардлагатай.
4. Ногоон цай зүрх судасны эрүүл мэндэд дэмжлэг үзүүлдэг
Ногоон цай нь LDL (муу холестерин)-ыг бууруулж, HDL (сайн холестерин)-ыг нэмэгдүүлдэг. Ингэснээр судас бөглөрөх эрсдэл багасдаг. Катехин болон антиоксидант бодисууд нь судсыг тэлж, цусны эргэлтийг сайжруулдаг тул өндөр даралттай хүмүүсийн даралтыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлдэг.
Судалгаагаар ногоон цайг тогтмол уудаг хүмүүсийн хувьд зүрхний шигдээс, цус харвах эрсдэл 20–30% хүртэл бага байдаг гэж тогтоосон. Энэ нь антиоксидант болон судасны уян хатан чанарыг сайжруулдаг үйлчилгээтэй нь холбоотой. Өдөр бүрийн нэг аяга ногоон цай уухад судасны ханыг уян хатан болгож, цусны урсгалыг хэвийн байлгадаг. Энэ нь зүрх судасны тогтолцоог залуу хэвээр хадгалах байгалийн арга юм.
5. Ногоон цай нь дархлаа дэмжиж, өвчинтэй тэмцдэг
Ногоон цай бол зөвхөн сэргээх, тураах ундаа биш, бас таны дархлааны системийг хамгаалах байгалийн “бамбай” юм. Түүний агууламжид орсон антиоксидант, амин дэм, катехинууд нь дархлааг идэвхжүүлж, биеийг өвчинтэй тэмцэх чадвартай болгодог.
Катехин хэмээх бодис нь вирус, бактериудын эсийн хананд нөлөөлж, тэдгээрийн өсөлт, тархалтыг сааруулдаг. Ялангуяа томуу, ханиадны улиралд ногоон цай уух нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тустай.
Ногоон цай нь биеийн хамгаалалтын эсүүдийн (T-cell, NK эс гэх мэт) үйл ажиллагааг дэмжиж, гадны нян, вирусийн халдварын эсрэг илүү хурдан хариу үзүүлэхэд тусалдаг. Тэр бүү хэл Катехин нь амны хөндийн нянг устгаж, шүд цоорох болон амны эвгүй үнэр үүсэхээс хамгаалдаг. Мөн ногоон цайнд агуулагдах байгалийн фтор нь шүдийг бэхжүүлэх үйлчилгээтэй.
Ногоон цайг өвлийн улиралд болон стресс ихтэй үед өдөр бүр нэг аяга ногоон цай уух нь таны дархлааг дэмжиж, өвчлөлөөс хамгаалах хамгийн энгийн бөгөөд байгалийн арга юм.
A Tea with character- Амт чанар, Үнэ цэнэ
АLTHAUS ЦАЙ нь Дээд зэргийн цайны навчнаас сонгон авч, ургамал, цэцэг, жимсээр баяжуулж маш нарийн технологиор үйлдвэрлэгдсэн.