АЖЛЫН ЗАР
КОМПАНИЙ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
РЕСЕПШН
/Тохиролцоно/
Манай компани нь өсөн дэвжиж буй импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд офис-агуулахын байгууламж, орон сууц-хостел байгууламжийн өдөр тутмын үйл ажиллагааг хянаж, зохион байгуулалтыг хариуцан ажиллах туршлагатай, хариуцлагатай РЕСЕПШН таныг урьж байна.
Ажлын байрны зорилго:
Орон сууц, офис-агуулахын барилгын орчны аюулгүй байдлыг хангах, оршин суугч, ажилтнуудын тав тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хяналт тавих, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх зэрэг үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын хэлбэр: Байрлаж ажиллах
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байрны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих
- Барилгын орчны эргүүл, хяналтыг тогтмол хийх
- Оршин суугчдын аюулгүй байдлыг хангах
- Зочид, иргэдийг бүртгэх, хянах
- Ажилчид болон оршин суугчдын санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
- Байрны дүрэм, журам мөрдүүлэх, сахиулах
- Хяналтын камер, нэвтрэх систем, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах
- Цэвэрлэгээ, засвар үйлчилгээний байдалд хяналт тавих, зохицуулалт хийх
- Галын болон бусад аюул ослоос урьдчилан сэргийлэх – Шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх (цагдаа, гал команд гэх мэт)
- Ажлын тайлан, бүртгэл хөтлөх
Тавигдах шаардлага:
- Боловсрол: Бүрэн дунд боловсрол ба түүнээс дээш
- Байрны комендант, хяналтын ажилтан зэрэг чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Хариуцлагатай, нямбай, харилцааны соёлтой
- Багаар ажиллах чадвартай, асуудал шийдвэрлэх ур чадвартай
- Цаг баримталдаг, итгэл даахуйц
- Хууль сахиулах, хамгаалалтын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Компьютерийн анхан шатны мэдлэгтэй
Бид танд санал болгоно:
- Ажлын байрны тогтвортой байдал
- Тогтмол цалин, нэмэгдэл урамшуулал
- Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах
- Ажлын таатай орчин, найрсаг хамт олон
- Ажлын хувцас, хэрэгслээр хангана
- Хувийн хөгжил, сургалтын боломж
Анкет хүлээн авах хугацаа: 2025 оны 10 сарын 01
Имэйл: soyolmaa.g@circlesolution.mn , finance@circlesolution.mn
Утас: 88084711, 88036424