ЗОЧИД БУУДАЛ, ЗООГИЙН ГАЗАР, БАР, ЛОУНЖ, АМРАЛТ, ЖУУЛЧНЫ БААЗ

2025 оны 11 сарын 13-ны Өдөр

Сургалтын хоёр дахь өдөр нийт 5 төрлийн хоол, салат, амттан заах бөгөөд тэдгээр нь 1. Шарсан үхрийн махан салат, 2. Зууш- Бүрж шарсан тахиан махан бөмбөлөг, 3. Томкха шөл, 4. Халуун орны хэв маягаар шарсан гахайны хавирга, 5. Наймаалжны ороомог-суши зэрэг байх болно.

1. Шарсан үхрийн махан салат

Бэлтгэх хугацаа: 15 мин.

ОРЦ:

  • Шарсан үхрийн мах                     40 гр
  • Сонгины соус                               20 гр     
  • Элсэн чихэр                                  10 гр
  • Нунтаг хар нунтаг перец             5 гр
  • Соль                                               1 гр
  • Нунтаг хар перец                          1 гр
  • Салат навчны цуглуулга              30 гр
  • Авокадо\ үрлэн помидор           30 гр
  • Салатны дрэссинг                        10 гр
  • Ананас-чили соус                        10 гр
  • Улаан сонгино                 10 гр
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  1. Сонгиноо маш нимгэн хэрчинэ.
  2. Үрлэн помидороо дундуур нь хуваана. Авакодаг шоо хэлбэртэй хэрчинэ.
  3. Хэрчсэн ногоогоо салат навчны цуглуулгатай хольж таваглана.
  4. Дараа нь нарийн хэрчсэн шарсан махаа тавиад ананас-чили соус болон салат дрэссингээр амталж олгоно.

Шарсан махаа урьдчилан бэлтгэх заавар:

Хуурай амтлагчаа бүгдийг хольж хутгаад бэлтгэж тавьсан махаа бүрж, вакуум уутанд хийн 12 цагийн турш дарна. Үүний дараа Су-Вид технологоор 65 хэмд 60 мин чанана. Мах болсны дараа махаа мөстэй хүйтэн усанд хийнэ.

2. Зууш- Бүрж шарсан тахиан махан бөмбөлөг

ОРЦ:

  • Тахианы чанасан цул мах           200 гр                 
  • Зутан-соус                                    50 гр
  • Сухар \ улаан \                            100 гр
  • Ургамалын тос                1000 гр
  • Бяслагны соус                              20 гр
  • Чихэрлэг халуун соус                  20 гр
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  1. Тахианы чанасан махаа зутан соусанд дүрсний дараа хуурай сухартаа сайн булхуулна. Тэгээд сэгсэрч авна.
  2. Төмс шарагчинд тосоо сайн халаан шаргал болтол нь шарна.
  3. Бэлэн болсон бөмбөлөгөө цаасан салфетка дээр тавьж илүүдэл тосыг шингээж авна.
  4. Үүний дараа таваглаж, дурын соусны дүрлэгтэй хамт олгоно.

Чанасан тахианы мах бэлтгэх заавар: Тахианы махаа 5х5 см хэмжээтэй хэрчээд, амтлагчуудаа хийж 30 мин турш чанана. Үүний дараа шүүж авна. Мах чанасан шөлөө шөлтэй хоолонд хэрэглэж болно.  

  • Тахианы мах                                   1540 гр
  • Лаврын навч                                   2 гр
  • Давс                                                 2 гр
  • Нунтаг хар перец                           2 гр
  • Ус                                                     2000 гр
  • Нимбэгт өвсний соус                   470 гр

Зутан соус бэлтгэх заавар: 630 гр хүйтэн усанд 370 гр сухар хийж хутгаад 10 мин плитка дээр тавьж бэлтгэнэ. 

3. Томкха шөл

ОРЦ:

  • Тахианы мах чанасан шөл         250 гр
  • Чанасан тахианы мах                 40 гр
  • Цагаан мөөг                                30 гр
  • Шиитаки мөөг                             20 гр
  • Үрлэн помидор                           30 гр
  • Нарийн пүнтүүз                           20 гр
  • Шанцай \ургамал\                       2 гр
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  • Шанаганд тахианы махны шөлөө хийгээд буцалгана.
  • Буцлангуут цагаан мөөгөө 4 хувааж, шиитаки мөөгөө нарийн хэрчээд, үрлэн помидороо дундуур нь хувааж, тахианы махаа  1,5х1,5 см хэрчээд, нарийн пүнтүүзний хамт савандаа хийгээд хутгана.
  • Бэлэн болсон шөлөө аягалаад, ногоон ургамалаар чимэглээд олгоно.
Тахианы шөл бэлтгэх заавар:

Хүйтэн усанд тахианы мах, сонгино \ 2 хуваана\, луувангаа  \ томоор нь \ нийлүүлж хийж болтол нь буцалгана. Ингэхдээ хөөсийг нь байнга шүүж авна. Дараа нь шөлөө шүүж авна. Тахианы махаа мөн шөлнөөсөө гаргаж тусад нь тавина. Шүүсэн шөлөн дээрээ үлдсэн амтлагчнуудаа нэмэн буцалгаад плитканаас авна. Хамгийн сүүлд нь давс, нунтаг хар перцээ амталгаагаар хийнэ. 

Орц:
  • Ясгүй тахианы мах         2000 гр
  • Давс                                8 гр
  • Ус                                    4000 гр
  • Хар перец                       4 гр
  • Хэрчсэн сонгино            400 гр  
  • Лууван                             200 гр
  • Паста Том ям                   400 гр
  • Далд модны сүү             1000 гр
  • Нимбэгт үндэсний соус 600 гр
  • Сонгины соус                  400 гр                 

Нэмэлт заавар: Нарийн пүнтүүзээ халуун усанд хийн 7 мин дэвтээн хэрэглэнэ. Хатаасан бор мөөгөө халуун усанд хийж 5-6 цаг дэвтээгээд усыг нь шүүж хэрэглэнэ.

4. Халуун орны хэв маягаар шарсан гахайны хавирга

ОРЦ:

  • Хагас боловсруулсан гахайн хавирга        150 гр
  • Хар перецны соус Тамаки                          15 гр
  • Барбекью соус Тамаки                               15 гр
  • Гүнжидийн үр                                              2 гр
  • Жижиг чимэглэлийн ногоон навч             2 гр
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  1. Бэлэн болгосон гахайны хавиргаа барбекью болон харперецны соусаараа бүрнэ.
  2. Дараа нь параконвектомат-д хүрэн шаргал болтол нь шарна. 7-10 минут ойролцоогоор.
  3. Үүний дараа гүнжидийн үр болон ногоон чимэглэлийн навчаар чимэглэнэ.
Гахайны хавирга бэлтгэх заавар:

Гахайн хавиргаа 150 гр орчмоор хэрчиж бэлдэнэ. Дараа нь махаа тосонд бусад амтлагчуудаа хийсэн соусанд даршилна. Ингээд вакуум уутанд хийж 70 градусын хэмд халаасан СУ-Вид төрөөхөмр дээр 80 мин турш жигнэнэ.

Орц:
  • Гахайны хавирга                    1200 гр
  • Ургамлын тос                15 гр
  • Хуурай сармис                        5 гр
  • Соус манго-чили ТAMAKI      40 гр
  • Соль                                         5 гр
шарсан гахайны хавирга

5. Наймаалжны ороомог-суши

ОРЦ:

  • Далайн хатаасан байцаа            2 гр
  • Будаа \ болсон\                          130 гр
  • Ногоон өргөст хэмх                   15 гр
  • Наймаалжны мах                       20 гр    
  • Соус спайси Тамаки                   10 гр
  • Зөөлөн сыр                                 20 гр
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  1. Наймаалжны махаа нарийнхан гонзгой хэлбэртэй хэрчинэ. Дараа нь спайси соусаар амтална.
  2. Өргөст хэмхээ уртааш нь 4-6 шт болгон хуваана.  Дараа нь хэрчсэн өргөст хэмхнээс үрийг нь салган хоосолно.
  3. Хатаасан далайн байцаагаа тавган дээрээ далийлган тавина. Будаагаа зураас маягаар тарааж тавина. Ингэхдээ далайн байцааны захаас 3 см орчим хэмжээг будаа тавихгүйгээр үлдээнэ.
  4. Дараа нь шанз, өргөст хэмх, зөөлөн сырээ тараагаад, сушины хулсан дэвсгэрээр орооно.
  5. Роллоо 8 хэсэгт хэрчин спайси, унаги соус болон сонгины гуурсаар чимэглэнэ.
  6. Нэмэлтээр цагаан гаа, эдрэнэшишийн соус, басаби дагалдуулна.
Чимэглэлд:

Спайси, унаги соус Тамаки тус бүр 20 гр, ногоон сонгино 5 гр, даршилсан цагаан гаа 15 гр, соевый соус 30 гр, басаби 10 гр орно.

7. Ногоон сонгины ороомог бэлтгэх заавар: Бүдүүн ногоон сонгиноо нэг талаас нь урт 10см хэрчээд, нимгэн хальсыг нь нь нэг нэгээр нь салгаж, мөстэй хүйтэн усанд хийнэ. Ингэснээр сонгино маань гуурс хэлбэртэй болно. 

Будааны амтлагч бэлтгэх заавар: Будааны уксус 700 гр, давс 210 гр, сахар 80 гр, комбу 10 гр нийлүүлэн түмпэнд хутгаад буцалгахгүйгээр халаагаад 1-2 цаг хөргөнө.