данх

Цайны данхыг хэрхэн зөв сонгох вэ?

Сайн цай, сайн данхнаас эхэлдэг. Монголчууд эртнээс өглөөг цайгаар угтаж, оройг цайгаар үдэж ирсэн ард түмэн. Өнөөдөр ч гэсэн цай уух соёл улам нарийсч, хүмүүс зөв данх, зөв арга техникээр амттай цай бэлтгэхийг илүүд үздэг болсон.

Гэхдээ зах зээл дээр төрөл бүрийн керамик данх, шилэн данх, төмөр болон цахилгаан данхнууд дунд аль нь үнэхээр таны хэрэгцээнд тохирох вэ? талаар мэдээлэл хүргэе. Яагаад гэвэл цайны данхаа хэрхэн сонгохоос бидний эрүүл мэндэд нөлөөлөх учраас…

Цайны данхны гол төрлүүд

Керамик болон фарфор (Porcelain) данх:

  • Дулаанаа маш сайн барина
  • Ихэнх төрлийн цайнд тохиромжтой
  • Амтыг өөртөө шингээдэггүй
  • Загварын өргөн сонголттой

Харин унагаахад юм уу цохиход амархан хагарна. Өдөр тутамдаа хар цай, ногоон цай, ургамлын цай уудаг хүмүүст хамгийн тохиромжтой байдаг.

Шилэн данх (Glass teapot)

  • Цайны өнгө, исгэлтийг харах боломжтой
  • Эрүүл ахуйн хувьд илүү аюулгүй
  • Үнэр амт шингээдэггүй

Гэхдээ дулаанаа хурдан алддаг. Мөн унагааж, цохиход амархан хагардаг.

Исин шавар (Yixing clay) данх

  • Амтыг хадгалж, гүнзгийрүүлдэг
  • Ховор, тансаг хэрэглээ
  • Уламжлалт байдлаар цай бэлтгэхэд тохиромжтой

Гэхдээ олон төрлийн цай биш нэг л төрлийн цайнд зориулах шаардлагатай. Үнийн хувьд үнэтэй байдаг.

гоё цай

A Tea with character- Амт чанар, Үнэ цэнэ

АLTHAUS ЦАЙ нь Дээд зэргийн цайны навчнаас сонгон авч, ургамал, цэцэг, жимсээр баяжуулж маш нарийн технологиор үйлдвэрлэгдсэн.

  • Дээд зэрэглэлийн Хар цай
  • Дээд зэрэглэлийн Ногоон цай
  • Дээд зэрэглэлийн Жимстэй цай
  • Дээд зэрэглэлийн Ургамлын цай:

Данхны дулаан барих чадвар маш чухал гэдгийг мэдэх үү?

Цай бага багаар хөрөх үед цайн дахь ургамлын бодисууд саармагжиж, цай гашуун болдог. Тиймээс дулаан хадгалах технологи сайн байх ёстой.

Данхны дулаан барилтаар тэргүүлэх материалуудыг ингэж эрэмбэлдэг:

  1. Фарфор / керамик – хамгийн урт хугацаанд дулаан хадгална
  2. Шавар – цайны гүн амтыг гаргана
  3. Металл – хурдан халах боловч хурдан хөрдөг
  4. Шилэн – хамгийн богино дулаан барилттай

Хэрвээ та удаан ярьж сууж цайлах зуршилтай бол керамик хамгийн тохиромжтой.

Данх эрүүл мэндэд ч мөн нөлөөтэй

Сүүлийн жилүүдэд хүмүүс материалын хоруу чанарт илүү анхаарах болсон.

Хямд пластик, резинэн бүрээстэй данх нь халуунд уусах химийн бодисуудтай байдаг.

Хэт хөнгөн, металл үнэртэй данх нь хольц ихтэй металл

Танд хамгийн тохирох цайны данхийг ингэж олоорой

Хэрвээ та эрүүл, амттай, үнэртэй цай уухыг хүсвэл дараахыг санахад хангалттай:

  • Өдөр тутмын хэрэглээнд → керамик / фарфор
  • Цайны өнгө харах дуртай бол → шилэн данх /гэхдээ хурдан уухгүй бол амархан хөрдөг/
  • Нэг төрлийн цай байнга уудаг бол → исин шавар
  • Хурдан халаах шаардлагатай бол → цахилгаан данх
  • Том айл өрх бол → 1 литр болон түүнээс дээш багтаамж

Зөв данх таны цайны амтыг өөр түвшинд гаргана. Тиймээс сэтгэлд нийцсэн, эрүүл, бат бөх, чанартай сонголт хийж, гэр бүлийнхээ амар амгалан цайны цагийг улам бүр таатай болгоорой.

гоё цай

A Tea with character- Амт чанар, Үнэ цэнэ

АLTHAUS ЦАЙ нь Дээд зэргийн цайны навчнаас сонгон авч, ургамал, цэцэг, жимсээр баяжуулж маш нарийн технологиор үйлдвэрлэгдсэн.

  • Дээд зэрэглэлийн Хар цай
  • Дээд зэрэглэлийн Ногоон цай
  • Дээд зэрэглэлийн Жимстэй цай
  • Дээд зэрэглэлийн Ургамлын цай:

Задгай цайг хандалж уухад цайны гүцний сонголт чухал

Шаазан гүц/ данс

Шаазан эсвэл шавраар хийсэн бөмбөрцөг хэлбэртэй цайны гүц, данхнууд цайнд хамгийн тохиромжтой байдаг. Шаазан гүц нь хурдан халж, дулааныг удаан хугацаанд хадгалдаг. Исин шавар данхыг сайн гэж үздэг боловч хэрэв та шавар вааран данханд өөр өөр төрлийн цайг чанаж хийвэл амт нь холилдох талтай байдаг.

Шилэн цайны гүц/ данх

Халуунд тэсвэртэй шилэн данхны давуу тал нь доторх цайны орц , өнгө тод гоё харагддаг хэдий ч дулаанаа хурдан алдаж, цай хөрөх магадлалтай.

Хуванцар гүц/ данх

Хуванцар материалаар хийгдсэн цайны данханд цай хандлахаас зайлсхийх хэрэгтэй.

Төмөр гүц/данх

Төмөр металлар хийгдсэн гүц данханд цай хандлах, чанахад цайны амтанд нөлөөлж, төмөр данх амархан халж, таныг түлж болзошгүй тул металл цайны данхнаас зайлсхийх нь дээр.

Тэгэхээр цайг яаж уувал илүү амттай байх вэ гэхээр

Та цайгаа хандалж, нэрэхээс өмнө цайны гүц данхандаа халуун ус хийж халааж болно, ингэснээр цайны ус хурдан хөрөхөөс сэргийлнэ. Эхлээд цайны навчийг цайны гүц, данхандаа хийгээд дараа нь тохирсон хэмийн халуун усаа нэмнэ!

Манай ALTHAUS цай нь өөрийн гэсэн цайны дагалдах олон хэрэгсэлтэй тул та бүхэн эндээс мөн сонголтоо хийх боломжтой бөгөөд манайх хүргэлтээр ч мөн үйлчилгээ үзүүлэх болно оо.

гүц