АЖЛЫН ЗАР
КОМПАНИЙ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ
/Тохиролцоно/
Компаний санхүү, нягтлан бодох бүртгэлийг, хууль тогтоомж, стандартын дагуу үнэн зөв хөтлөх, тайлагнах, удирдлагыг бодит мэдээллээр хангах, санхүүгийн эрсдлийг удирдах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн нягтлан бодох бүртгэлийг НББОУС, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, хяналт тавих.
- Санхүүгийн тайлан (баланс, орлого‑зарлагын тайлан, мөнгөн гүйлгээ) сар, улирал, жилээр бэлтгэж тайлагнах.
- Татварын тайлангуудыг (НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, НДШ гэх мэт) хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргах.
- Мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах.
- Зардлын хяналт, төсөвлөлт, гүйцэтгэлийн шинжилгээ хийх, зардал бууруулах санал боловсруулах.
- Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
- Аудит, татварын шалгалтад компанийн өмнөөс оролцох, шаардлагатай баримт бичгийг бэлтгэх.
- Нягтлан бодогчдын ажлыг удирдан зохион байгуулах, чиглэл өгөх, гүйцэтгэлийг үнэлэх.
- Гэрээ хэлцэл, худалдан авалт, төлбөр тооцооны санхүүгийн нөхцөлийг хянах, зөвлөмж өгөх.
- Удирдлагад санхүүгийн дүн шинжилгээ, тайлан, зөвлөмж тогтмол хүргүүлэх
Албан тушаалд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Мэргэшсэн нягтлан бодогч (МНБ, CPA, ACCA гэх мэт) бол давуу тал.
- Нягтлан бодогчоор 5‑аас доошгүй жил, үүнээс удирдах түвшинд 2‑оос доошгүй жил ажилласан.
- Татвар, аудит, санхүүгийн тайлагналын туршлагатай.
- НББОУС, татварын хууль тогтоомжийн мэдлэг сайтай.
- Санхүүгийн программ (Даянсофт, Diamond гэх мэт) болон Excel‑ийн ахисан түвшний мэдлэгтэй.
- Дүн шинжилгээ хийх, тайлагнах, асуудал шийдвэрлэх чадвартай.
- Удирдан зохион байгуулах, харилцааны болон багаар ажиллах ур чадвартай.
- Ёс зүйтэй, нягт нямбай, хариуцлагатай.
- Ачаалал даах чадвартай, цагийн менежмент сайтай.
- Нууц мэдээлэл хадгалах чадвартай.
Анкет хүлээн авах хугацаа: 2026 оны 02 сарын 15
Имэйл: soyolmaa.g@circlesolution.mn , finance@circlesolution.mn
Утас: 88084711, 88036424

