АLTHAUS ЦАЙ

Цай нь хар, ногоон, цагаан гэсэн төрөл байдгаас гадна, ургамал, жимсээр ч цайг гаргаж авдаг бөгөөд төрөл бүрийн нэмэлт зүйлсээр амтыг нэмэгдүүлэн ууж болдог. Цай болгон өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанартай байдаг ба АЛТХАУС цай нь  хүнд байдаг шиг өөрийн гэсэн зан чанаруудыг шингээсэн цай юм.

Дэлхий дахины цайны соёлын зуу зуун жилийн уламжлал, мэдлэг дээр үндэслэн Герман, Орос, Америкийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний өндөр чанар, орчин үеийн үйдвэрлэлийн аргачлалыг цайны гайхалтай найрлага болон шинэлэг загварын концепцитой хослуулан дээд зэрэглэлийн зочид буудал, зоогийн газарт зориулсан төслийг цаг үетэйгээ нийцүүлэн боловсруулсан билээ. Ингэж л АЛТХАУС өөрийн гэсэн зан чанартай, онцгой цай болдог.

АLTHAUS ЦАЙНЫ ЗОХИЦОЛ

  • HoReCa буюу өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, кафены үйлчилгээнд төгс зохицсон цай
  • Дээд зэргийн чанартай цайны навчнаас сонгон авч, ургамал, цэцэг, жимсээр баяжуулж маш нарийн технологиор үйлдвэрлэгдсэн
  • Герман, АНУ, Оросын мэргэжилтнүүд Оросын эртний цайны уламжлалд тулгуурлан Германд үйлдвэрлэсэн
  • Цайны шинэлэг, өвөрмөц сав боодолтой
  • 4 төрлийн савлагаатай:
    • Deli Pack-Цайны сонгодог хэлбэрийн энгийн савлагаа
    • Pyra Pack-Пирамид хэлбэрийн торгон ууттай савлагаа
    • Grand Pack– Уужуу даавуун торон савлагаа
    • Loose Tea– Задгай навчит цай, тугалган цаасан дотортой савлагаатай

АLTHAUS ЦАЙНЫ ОНЦЛОГ ШИНЖ

Алтхаус цай нь  хүнд байдаг шиг өөрийн гэсэн зан чанаруудыг шингээсэн цай юм

Ралф Янэки – Гүйцэтгэх захирал, Цай амталгааны мэргэжилтэн /Tee-Taster/

Цай бол дэлхий даяар усны дараагаар ордог, хамгийн өргөн хэрэглэгддэг ундаа юм. Манай цайг хэрэглэхэд ямар ч хэцүү зааварчилгаа байдаггүй. Тэр зөвхөн өөрийн онцгой чанар болон гайхалтай амтаараа үнэлэгддэг”.

Райнар Шмитхольц – Борлуулалтын захирал

Манай үйлчлүүлэгчдэд нэг л нийтлэг зүйл байдаг, энэ бол тэд бүтээгдэхүүний өндөр чанарыг эрхэмлэдэгт оршино. Зөвхөн цайн дээр биш манай дагалдах хэрэгслүүд нь онцгой содон,  цэмцгэр, тааламжит хэв маягтай учир хэрэглэгчдийн маань интерьер дизайнд маш сайн тохирдог”.

Туршлага бол хамгийн үнэ цэнэтэй зүйл. Туршлага бол цаг хугацаа, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийн бодит тусгал юм. АЛТХАУС нь 40-өөд жилийн туршлагатай цайны мэргэжилтнүүдтэй залуу компани юм. Мэргэжилтнүүд маань шилдэг цайны тариалангийн бүсийн талаарх нарийн мэдрэмж бүхий мэдлэг болон бүтээгдэхүүний чанарыг үнэлэх ур чадвараа хослуулан ажилладаг. Нарийн арга технологиор үйлдвэрлэгддэг, олон төрлийн сонголттой шинэлэг, гойд сайн Алтхаус цайнуудыг дэлхий даяар олон хүмүүс уух дуртай байдаг. Алтхаус орчин үеийн катеринг, өндөр зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээний эрэлт хэрэгцээнд тохируулсан чанарын шинэ стандарт, нөхцлийг бий болгосон билээ.

Бидний цайны төлөөх хүсэл хязгааргүй юм. Бид энэ дэлхийн бүх хүнийг өнө эртний  түүхтэй цай хэмээх ундааг таашаан хүртэж, байнгын хэрэглээгээ болгоосой хэмээн эрмэлздэг. Манай олон улсын төлөөлөгчид бол шинэ цагийн цайны соёлыг түгээгчид билээ. Манай олон үндэстний онцгой амттай 100 гаран нэр төрлийн цайнууд 40 гаран оронд нийлүүлэгддэг.

Цайны төгс хэрэглээ нь олон төрлийн хүчин зүйлсээс бүрддэг. Бид цай болгон дээр анхаарал хандуулан ажилладаг. Цай тариалдаг бүс нутгууд руу байнга очиж үзэн хамгийн шилдэг цайны тариалангийн газруудтай биечлэн холбоо тогтоодог. Бидний тусгайлан шилж сонгож авсан цайны түүхий эдийг хамгийн итгэлтэй, найдвартай түнш газрууд импортлон оруулж ирдэг. Цайны боловсруулах үйл явц Герман улсад өндөр хяналтын дор явагддаг. Хамгийн эцсийн шийдвэр манай мэргэжилтнүүдийн шийдвэрээр гардаг. Тэднээс чанарын баталгаа ирээгүй цагт манай үйлдвэрт ямар ч цайны навч байрших ёсгүй.

Орчин үеийн өндөр зэрэглэлийн ресторан, зочид буудлын цайгаар үйлчлэх соёлд  гоо зүйн таашаал өгөх зүйл орших болоод байна. Тиймдээ ч дэлхийд олон салбартай, олон жилийн уламжлалтай Европын ихэнх алдартай тансаг гэх зочид буудал, тохилог газрууд нь  Алтхаусын чанар болон харагдах байдалд итгэл үнэмшлээ даатган өгөх болсон бизээ.

АЛТХАУС ДЭЛИ ПАК САВЛАГААТАЙ ЦАЙНЫ ТАВИУР ХЭРЭГЛЭХЭД ХАМГИЙН ХЯЛБАР, ТААЛАМЖТАЙ

Дэли Пак–Түргэн хандлагддаг, энгийн сонгодог савлагаа бүхий–аяга цайны хэмжээнд тохируулан савлагдсан. Дээд зэргийн чанартай цайнууд нь маш олон төрлийн хольцтой бөгөөд хуучны сонгодог цай болон сэтгэл сэргээм шинэ найрлагатай амтыг мэдрүүлдэг.

ПИРА ПАК ЦАЙНД / FOR DELI PACK

Шилэн аяга: Пира пак савалгааны хэмжээнд тохирсон 0,3л багтаамжтай шилэн аяга. Нэвт харагдах шилэн

Том аяга: Пира пак савалгааны хэмжээнд тохирсон 0,3л багтаамжтай  аяга. Цагаан шаазан.

Цайны тавиуртай суурь таваг: Шилэн аяга болон том шаазан аяганд тохирсон. Цагаан шаазан

Цайны жижиг тавиур: Хандалж, хэрэглэсэн цайг дээр нь тавих зориулалттай. Цагаан шаазан

Модон тавиур: 9  хайрцаг пира пак хайрцагтай цайг тавих боломжтой  үзүүлэнгийн тавиур.  Өнгөлсөн хус модон материалтай

Онцлог: Цайны сонгодог хэлбэрийн савалгаатай. 
Цайны аяганы хэмжээнд хамгийн тохиромжтой /0,2 л/.
Савалгаа тус бүр битүүмжлэгдсэн.

ПИРА ПАК НЬ ЦАЙНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ХАМГИЙН ОРЧИН ҮЕИЙН, ШИНЭЛЭГ ХЭЛБЭР
Пирамид хэлбэртэй цайны уутны ачаар илүү их орон зай үүсч, цайны навч тансаг амтаа хурдан гаргаж, задардаг болсон. Нэвт харагдах уутанд цай хэрхэн задарч байгааг харах нь цайны хорхойтнуудын хувьд нэг төрлийн ёслол болдог.
Цайны гүц: 2 аяга цайнд зориулсан сайн чанарын гүц, 0,4л багтаамжтай, Цагаан шаазан.
Суурь тавагтай аяга: Гүцтэй цайтай үйлчлэхэд зориулагдсан. 0,2л багтаамжтай. Цагаан шаазан.
Цайны жижиг тавиур: Хандалж, хэрэглэсэн цайгаа дээр нь тавих зориулалттай. Цагаан шаазан.
Модон тавиур -7 төрөл цайнд: 7 хайрцаг гранд пак цайгтавих боломжтой үзүүлэнгийн тавиур. Босоогоор болон хөндлөнгөөр байрлуулах боломжтой, цайны амт гарахаас хамгаалсан акрилан тагтай,өнгөлсөн хусмодон материалтай
Модон тавиур -10 төрөл цайнд: 10 хайрцаг гранд пак цайг тавих боломжтой үзүүлэнгийн тавиур. Цайны амт гарахаас хамгаалсан тагтай,өнгөлсөн хус
Цайны багц хэрэгсэл: Гүц 0,4л багтаамжтай, аяга 0,2л багтаамжтай, суурь тавагтай. Цагаан шаазан.

Онцлог: Пирамид хэлбэрийн шинэчлэгдсэн савалгаа
Сэнжтэй том аяганд зориулагдсан / 0,3 л / 
Савалгаа тус бүр битүүмжилсэн.


ГРАНД ПАК том савлагаа нь буталсан задгай цайг гүцэнд хандалж уухаар зориулагдсан.

ГРАНД ПАК савлагаатай цайг гүцний бариуланд тогтоох нь хэрэглээний тохиромжтой, цэвэрхэн хэлбэр юм.  Цайны тунгийн тохиромжгүй хэрэглээ гарахгүй- зөвхөн халуун ус дээрээс нь хийхэд л цайны навчнууд нь задарч өвөрмөц, тансаг амтаа гаргаж эхэлдэг. 

ЗАДГАЙ НАВЧИТ ЦАЙНД / FOR LOOSE LEAF TEA

Цайны гүц: 2 аяга цайнд зориулсан сайн чанарын гүц, 0,4л багтаамжтай, Цагаан шаазан.

Суурь тавагтай аяга: Гүцтэй цайтай үйлчлэхэд зориулагдсан. 0,2л багтаамжтай. Цагаан шаазан.

Цай хандлагч шүүлтүүр: Гүцэндээ хэрэглэгддэг. Бүх төрлийн задгай цайг шүүж, хандалахад зориулагдсан. Зэвэрдэггүй ган материалтай

Хандлагч шүүлтүүрийн аяга: Цай хандлагч шүүлтүүрийг хэрэглэсний дараа хийх зориулалттай аяга. Цагаан шаазан.

Цай хадгалах лааз – Том, жижиг 2 төрлийн хэмжээтэй: Агаар нэвтрэхгүй, бат бөх хаагддаг. Таг болон лаазан дээрээ товойлгосон хээтэй. Цагаан тугалган хавтан материалтай

Модон тавиур- 6 төрөл цай: 6 төрлийн лаазтай цайг байрлуулах зориулалттай. Том, жижиг лаазанд тохирсон. Өнгөлсөн хус модон материалтай

Модон тавиур-9 төрөл цай : 9 төрлийн лаазтай цайг байрлуулах зориулалттай. Том, жижиг лаазанд тохирсон. Өнгөлсөн хус модон материалтай

Хэмжигч халбага : Задгай цайны хэмжээг тааруулдаг. Зэвэрдэггүй ган

Цайны багц  хэрэгсэл : Гүц 0,4л багтаамжтай, аяга 0,2л багтаамжтай, таваг. Цагаан шаазан. Хандлагч шүүлтүүрийг хослуулан хэрэглэж болно.

Онцлог: Уужуухан даавуун торонд савлагдсан задгай цай. 
Гүцэнд хандалж уухад зориулсан хэмжээтэй (0.4л)
Цайны хайрцаг дотор тал нь гаднаас үнэр, амт орхоос сэргийлсэн тугалган цаасан дотортой.

АЛТХАУС ЗАДГАЙ ЦАЙ  нь “A LA CARTE” үйлчилгээнд төгс зохицсон

Гүцний шүүлтүүрээр болон цаасан шүүлтүүрээр ч хандалсан ялгаагүй өөрийн тансаг амтыг гаргадаг, сонгогдсон шилдэг 50 гаруй нэр төрлийн задгай цай.  Цай хэрэглэгчдийн хувьд цайны навч задарч, чөлөөтэй хөвөх нь зайлшгүй зүйл гэж үздэг. Задгай цайг зориулалтын лаазанд  хадгалан байршуулж хэрэглэнэ.

Цайны цаасан шүүлтүүр: Задгай цайнд зориулсан цаасан шүүлтүүр-100 ширхэгтэй

Буцалсан усны хэрэгсэл: Бид бас буцалсан халуун усны хэрэглээнд зориулсан шийдлүүдийг санал болгож байна. Манай зөвлөхүүд танд дуртайяа туслах болно.

Онцлог: Цэвэр задгай навчит хэлбэрээрээ байдаг. 
Цайны амт чанарыг шинээр нь хадгалдаг 3 давхар тугалган цаасан дотортой.

Суурь тавагтай аяга: 0,2л багтаамжтай аяга, суурь тавагтай.  Цагаан шаазан

Цайны жижиг тавиур: Хандалж, хэрэглэсэн цайг дээр нь тавих боломжтой. Цагаан шаазан.

Цайны сав: 5-7 ширхэг цаасан уутай цайны багтаамжтай. Цагаан шаазан

Модон тавиур: 8 төрлийн цаасан уутай цайны багтаамжтай үзүүлэнгийн тавиур. Өнгөлсөн хус модон материалтай

Модон тавиур: 9 төрлийн дэли паки цайны багтаамжтай үзүүлэнгийн тавиур. Өнгөлсөн хус модон материалтай