
ALTHAUS ЦАЙ
Цай нь хар, ногоон, цагаан гэсэн төрөл байдгаас гадна, ургамал, жимсээр ч цайг гаргаж авдаг бөгөөд төрөл бүрийн нэмэлт зүйлсээр амтыг нэмэгдүүлэн ууж болдог. Цай болгон өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанартай байдаг ба ALTHAUS цай нь хүнд байдаг шиг өөрийн гэсэн зан чанаруудыг шингээсэн цай юм.
Дэлхий дахины цайны соёлын зуу зуун жилийн уламжлал, мэдлэг дээр үндэслэн Герман, Орос, Америкийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний өндөр чанар, орчин үеийн үйлдвэрлэлийн аргачлалыг цайны гайхалтай найрлага болон шинэлэг загварын концепцитой хослуулан дээд зэрэглэлийн зочид буудал, зоогийн газарт зориулсан төслийг цаг үетэйгээ нийцүүлэн боловсруулсан билээ. Ингэж л ALTHAUS өөрийн гэсэн зан чанартай, онцгой цай болдог.
ALTHAUS ЦАЙНЫ ЗОХИЦОЛ
- HoReCa буюу өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, кафены үйлчилгээнд төгс зохицсон цай
- Дээд зэргийн чанартай цайны навчнаас сонгон авч, ургамал, цэцэг, жимсээр баяжуулж маш нарийн технологиор үйлдвэрлэгдсэн
- Герман, АНУ, Оросын мэргэжилтнүүд Оросын эртний цайны уламжлалд тулгуурлан Германд үйлдвэрлэсэн
- Цайны шинэлэг, өвөрмөц сав боодолтой
- 4 төрлийн савлагаатай:
- Deli Pack-Цайны сонгодог хэлбэрийн энгийн савлагаа
- Pyra Pack-Пирамид хэлбэрийн торгон ууттай савлагаа
- Grand Pack– Уужуу даавуун торон савлагаа
- Loose Tea– Задгай навчит цай, тугалган цаасан дотортой савлагаатай

ALTHAUS ЦАЙНЫ ОНЦЛОГ ШИНЖ
ALTHAUS цай нь хүнд байдаг шиг өөрийн гэсэн зан чанаруудыг шингээсэн цай юм

