кофе

Кофе эрүүл мэндэд маш тустай

Кофе бол дэлхийн хамгийн их хэрэглэгддэг ундаануудын нэг. Өглөөг сэргээх, ажилд төвлөрөх, ядаргааг бууруулах, зарим хүмүүст бүр урам зориг өгөх хүчтэй нөлөөтэй. Гэхдээ кофе нь зөвхөн сэргээдэг ундаа биш олон судалгаагаар батлагдсан эрүүл мэндийн маш олон ашиг тустай гэдгийг та мэдэх үү?

кофе

Кофе гэж юу вэ? Кофенд агуулагддаг гол бодисууд

Кофе бол каффеин, антиоксидант, магни, кали зэрэг ашигтай бодисуудаар баялаг.
Ялангуяа антиоксидантын агууламжаараа ногоон цай болон зарим жимстэй өрсөлддөг. Кофены гол идэвхтэй бодисууд бол:

  • Каффеин – сэргээж, төв мэдрэлийн системд нөлөөлнө
  • Хлорогенийн хүчил – хүчтэй антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • Полифенол – эсийг хамгаалж хөгшрөлтийг удаашруулна
  • Витамин B2, B3, B5 – энерги үүсэлтийг дэмжинэ
  • Кали, магни – булчингийн үйл ажиллагаанд нөлөөлнө

Тэгэхээр эдгээр бодисууд кофе уух бүрд биед олон давуу тал үзүүлдэг.

Кофе уухаар яагаад гэнэт сэргээд, сэргэг болдог вэ?

Яагаад гэвэл кофен дахь каффеин тархины ядаргааг мэдрүүлдэг аденозин гэдэг бодисын рецепторыг хаадаг. Ингэснээр ядрах мэдрэмж багасаж анхаарал төвлөрөлт сайжирч, эрч хүч нэмэгддэг. Тиймээс өглөө эсвэл ажил дээр их ачаалалтай үед кофе уух нь богино хугацаанд төвлөрөх чадварыг мэдэгдэхүйц сайжруулдаг.

Кофе тархины өвчнөөс хамгаалдаг

Судалгаагаар кофе тогтмол хэрэглэдэг хүмүүс альцгеймер өвчний эрсдэлийг 65% хүртэл, паркинсон өвчний эрсдэлийг 32–60% хүртэл бууруулдаг гэж тогтоосон. Энэ нь кофенд агуулагдах каффеин болон антиоксидантууд тархины эсийг гэмтэхээс хамгаалдагтай холбоотой.

☕ATLAS COFFEE

Аяга бүрээс төгс амтыг мэдэр

Өндөр чанарын үрээр боловсруулсан

100% ARABICA КОФЕ 

Кофе жин хасахад тусалдаг

Кофе биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, каффеин нь өөхний эдийг задлах липаз ферментийг идэвхжүүлдэг тул жин хасах хүсэлтэй хүмүүст тодорхой хэмжээгээр дэмжлэг болдог. Судалгаагаар кофе ууснаар бодисын солилцоо 3–11%, Өөх шатаах процесс 10–29% нэмэгддэг. иймээс спортын өмнө бага зэрэг кофе уух нь энерги нэмэгдүүлээд зогсохгүй илчлэг шатаалтыг өсгөдөг.

Кофе зүрх судасны эрүүл мэндийг хамгаалдаг

Өмнө нь кофе зүрхэнд муу гэсэн ойлголт байдаг байсан. Харин орчин үеийн судалгаагаар эсрэгээрээ. Өдөрт 1–3 аяга кофе уудаг хүмүүсийн зүрхний эрсдэл 15–20% буурдаг. Кофены антиоксидантууд судасны уян хатан байдлыг сайжруулж, үрэвслийн түвшинг бууруулдаг нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг.

Кофе элэг хамгаалах хүчтэй үйлчилгээтэй

Кофе бол элэг хамгаалах хамгийн сайн ундаа гэдэгтэй олон эмч, судлаач санал нийлдэг. Кофе тогтмол хэрэглэснээр элэг өөхлөх өвчний эрсдэл буурна. Элэгний хатуурал (cirrhosis) буурах магадлал 80% хүртэл, Элэгний хорт хавдрын эрсдэл 40%-иар багасдаг. Энэ нь кофенд агуулагдах хлорогенийн хүчил болон антиоксидантын үйлчилгээтэй холбоотой.

Чихрийн шижин өвчнөөс хамгаална

Өдөр бүр кофе уух нь Инсулины мэдрэмжийг сайжруулдаг тул 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдлийг 23–50% хүртэл бууруулдаг гэж судалгаагаар батлагдсан. Антиоксидант болон магнийн агууламж нь цусан дахь сахарыг тогтворжуулахад нөлөөлдөг.

Кофег зөв хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс:

Зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, тарианы дараах үрэвсэл, элэгний өвчин, зэрэг олон төрлийн өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг болохыг Harvard болон олон улсын судалгаагаар тогтоосон. Иймээс кофе нь эрүүл амьдралын нэг хэсэг болж чадна.

Мөн кофены каффеин тархинд “dopamine” буюу аз жаргалын гормон ялгаруулдаг тул сэтгэл санааг өргөж, депрессийн эрсдэл 20% буурч, стресс багасахад тусалдаг. Энэ нь олон хүн кофе уухаараа “боломжтой боллоо”, “сэргэлээ”, “сайхан мэдрэмж төрлөө” гэх шалтгаан.