Circle Solution LLC компани Foodex Mongolia 2025 үзэсгэлэнд амжилттай оролцлоо
Монгол Улсад хүнсний салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Foodex Mongolia 2025 үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж, олон улсын болон дотоодын тэргүүлэгч брэндүүд оролцсон онцлог үйл явдал боллоо. Энэхүү арга хэмжээнд Circle Solution LLC компани өөрсдийн төлөөлдөг дэлхийн нэр хүндтэй гурван бүтээгдэхүүнээрээ оролцож, зочид, худалдан авагчид, мэргэжлийн байгууллагуудын анхаарлыг татсан юм.
Circle Solution LLC нь Монголын хүнсний салбарт чанартай, байгальд ээлтэй, хэрэглэгчийн эрүүл мэндийг дээдэлсэн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, олон улсын брэндүүдийг хэрэглэгчдэд ойртуулж ажилладаг. Энэ удаа тэд:
- Японы алдарт Тамаки соус,
- Германы чанартай ALTHAUS цай,
- 100% АРАБИКА үрийн ATLAS кофе гэсэн гурван брэндээр үзэсгэлэнд оролцлоо.
TAMAKI соус нь
Японы уламжлалт технологиор бүтээгдсэн, хоол болон салатанд дээд зэргийн шинэлэг амт мэдрүүлнэ.
Tamaki –Монголд
Япон үндэсний хоолны чухал бүрэлдэхүүн хэсэг болох Тамаки соус нь зөвхөн амтаараа бус, түүхий эдийн цэвэр байдал, уламжлалт арга барилаараа онцлог. Тамаки брэндийн бүтээгдэхүүнүүд нь сүшигийн соус, васаби, цуу, маринад, терияки зэрэг төрөлтэй бөгөөд хүнсний үйлдвэрлэл болон рестораны салбарт өргөнөөр ашиглагддаг.
Үзэсгэлэнгийн үеэр зочдод сүшигийн амталгаат танилцуулга хийгдэж, Тамаки брэндийн олон бүтээгдэхүүнийг газар дээр нь амталж үзэх боломж бүрдсэн нь олон хүний сонирхлыг татав.
ALTHAUS – Германы дээд зэрэглэлийн цай
ALTHAUS бол Германы өндөр зэрэглэлийн цайны брэнд бөгөөд тансаг амт, өвөрмөц найрлага, эрүүл мэндэд тустай шинж чанараараа дэлхий дахинаа танигдсан. Foodex Mongolia үзэсгэлэн дээр ALTHAUS-ийн хар, ногоон, жимстэй болон ургамлын хандтай цайнуудыг танилцуулж, амталгааны булангаар зочдыг угтан авч байлаа.
Байгальд ээлтэй савлагаа, цэвэр гарал үүсэл, шинэлэг амт бүхий ALTHAUS цай нь зочид буудал, ресторан, кафе зэрэг зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихээр татсан юм.
100% АРАБИКА үрийн ATLAS Coffee
ATLAS Coffee нь100% Арабика шош, дээд зэргийн боловсруулалттай бөгөөд “Single Origin” буюу нэг гаралтай кофегоороо онцгойрч байна. Үзэсгэлэнд зочилсон хүмүүс ATLAS-ын кофегоор шинэхэн бэлтгэсэн латте, американо зэргийг амталсан юм.
ATLAS COFFEE-нд
- 1. WINTER TIME /100% Arabica Ethiopia Aricha 50% , Brazil Peaberry 50%/
- 2. SUMMER FRUIT 100% Arabica (Brazil DaLagoa 100%)
- 3. VOODOO PEOPLE 100% Arabica (Brazil PB Natural 50%, Uganda Suam -50%)
- 4. GOLDEN BROWN (Arabica & Robusta: Brazil Da Lagoa 70%, India Robusta 30%)
- 5. Mr. MARIO KILL ITALIA /Arabica & Robusta: Brazil 60% – India 40%/ гэсэн сайн чанарын кофенууд байдаг.
Foodex Mongolia 2025 үзэсгэлэн нь
Circle Solution LLC-ийн хувьд зөвхөн бүтээгдэхүүн танилцуулах төдийгүй, шинэ түншлэлүүд байгуулах, зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчдийн сонирхлыг ойлгох чухал боломж боллоо. Олон ресторан, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэрлэлийн байгууллагууд Circle Solution компанийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож, хамтран ажиллах саналыг танилцуулсан нь тус компанийн цаашдын өргөжилтөд чухал түлхэц болох юм.
TAMAKI соус нь
Японы уламжлалт технологиор бүтээгдсэн, хоол болон салатанд дээд зэргийн шинэлэг амт мэдрүүлнэ.