МАСТЕР КЛАСС хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл:

ТАМАКИ соус нь Японы уламжлалт нарийн технологи жороор, ОХУ-д үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай бүтээгдэхүүний орц, найрлагатай, хэрэглэхэд маш хялбар, соус бүр давтагдашгүй амттай, орчин цагийн ресторан, зочид буудал, эвент холл, катеринг үйлчилгээ эрхлэгч, жуулчны бааз, кафе, хоолны газрын тогооч, гэрийн эзэгтэй нарын хэрэгцээг бүрэн хангах “Таашааж амтлах төгс жор”– бүхий бүтээгдэхүүн болно.
ТАМАКИ брэндийн соус үйлдвэрлэгч  “Европродукт” компани нь 16 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба өөрийн эзэмшлийн эрдэм шинжилгээ, хоол судлалын төвдөө маш урт хугацааны туршид туршилт хийж энэхүү ТАМАКИ брэндийг гарган авсан бөгөөд цаг үе, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүний хөгжүүлэлтээ тасралтгүй хийж шинэ амт, шинэ нэр төрлөөр улам баяжуулж зах зээлд нэвтрүүлдэг   давуу талтай юм.   Бид ТАМАКИ брэндийн соусыг хэрэглэгчиддээ таниулах, ресторан, зочид буудал, эвэнт холл, катеринг үйлчилгээний хоолны цэс менюнд нэр төрөл нэмэх, амт, чанарыг баяжуулах, шинэчлэх зорилгоор хоолны амтыг урладаг тогооч нарт зориулсан “ТАМАКИ Мастер Класс ” сургалтыг 2025 оны 11 сарын 12 болон 13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

МАСТЕР КЛАСС хөтөлбөрийн ЗОРИЛГО:

Орчин цагт трэнд болж буй шинэ нэр төрлийн салат, зууш, шөл, үндсэн хоол, амттанг ТАМАКИ соус ашиглан хийх жортой танилцах, амталгаа хийх, хоолны цэс менюгээ баяжуулах шинэ, мэдлэг, жортой болох, мэргэжлийн тогооч нар харилцан туршлага солилцох, мэдлэг хуваалцах

Ерөнхий зохион байгуулагч:

Серкл Солюшн ХХК-

TAMAKI Mongolia

Хамтран ажиллагч:   

Metagro ХХК -Primeat
    Лишцэцэг ХХК- Gradus ресторан

Мастер класс хийх зочин: ОХУ-ын Европродукт ХХК-ын ТАМАКИ Брэнд-шеф Маркова Юлия

  • ТАМАКИ брэндийн Ерөнхий тогооч
  • Москвагийн тогооч нарын холбооны гишүүн
  • Ерөнхий тогооч нарын холбооны гишүүн
  • Зочид буудал, Зоогийн газрын холбооны гишүүн
  • 20 гаруй жилийн ажлын туршлагатай
  • Мэргэжлээрээ Япон, Итали, Европ хоолны газар ажиллаж байсан
  • 8 жил Онлайн дэлгүүрийн Амттан борлуулах хэсгийн Ерөнхий тогоочоор ажилласан
  • Хүнсний бүтээгдэхүүний амт, зохицолгоо, хоол судлалын шинжээч
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэзээ:             

2025 оны 11 сарын 12-ны Лхагва гарагт

– 2025 оны 11 сарын 13-ны Пүрэв гарагт

“ТАМАКИ МАСТЕР КЛАСС” сургалтыг бид зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын тогооч нарт зориулан бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр 2 өдөр төрөлжүүлэн ангилж зохион байгуулагдана.

СУРГАЛТ № 1СУРГАЛТ № 2
2025 оны 11 сарын 12-нд
11:00 цагт
2025 оны 11 сарын 13-нд
11:00 цагт
Оролцогчид
 
Эвэнт холл, хүлээн авалт, катеринг үйлчилгээ зохион байгуулагч газрууд, албан байгууллагын ажилтнуудын зоогийн газар, уул уурхайн кэмпийн катеринг хоол бэлтгэдэг газруудын  Ерөнхий тогооч, Ахлах тогооч, Технологич  нарт зориулсан сургалт
Оролцогчид
 
Зочид буудал, ресторан, кафе, жуулчны бааз, амралт сувилалын үйлчилгээний газрын Ерөнхий тогооч, Ахлах тогооч, Технологич  нарт зориулсан сургалт

МАСТЕР КЛАССын хөтөлбөр

  • Брэнд-шеф мастер класс арга хэмжээний товч  танилцуулга хийнэ.
  • Мастер класс – меню танилцуулах
  • Дадлага ажил. Хоол хийх бэлтгэл ажил, хэрэглэгдэх техник тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хоол бэлтгэх
  • Хоолны таваглалт, чимэглэл хийх
  • Амталгаа хийх
  • Асуулт хариулт, дүгнэлт.

Хэзээ:

2025/11/12, 13-ны өдрүүдэд 11:00-16:00 цагт

Хаана

Gradus Restaurant & Lounge: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Удирдлагын академийн эсрэг талд, Академи төв, 4 давхарт. Градус лоунж бар

Такс

Сургалт бүрт 40-50 хүртэл оролцогч бүртгэнэ. Урьдчилан бүртгүүлж, суудлаа баталгаажуулсан тогооч ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах боломжтой ба Ерөнхий тогооч, ахлах тогооч, Технологич-оо та бүртгүүлж, баталгаажуулаарай

МАСТЕР КЛАСС хөтөлбөрийн ҮР ДҮН

  • Оролцогчид шинэ хоол хийх чадвартай болсон байна.
  • Хоол зөв бэлтгэх технологи арга барилд суралцана.
  • Хоолоо улам амттай харагдуулах таваглалт, чимэглэлд суралцана
  • Өөрийн мэргэжлээ дээшлүүлж, шинэ мэдлэг олж авсан байна. 

Энэхүү сургалтад оролцсоноор та рестораныхаа, байгууллагынхаа хоолны менюг ТАМАКИ соус ашиглан шинэчлэн боловсруулах бүрэн боломжтой бөгөөд удахгүй болох шинэ жилийн арга хэмжээний баярын зоогийн цэс менюгээ баяжуулах зэрэг маш олон давуу талыг эзэмших болно.

ТАМАКИ СОУС – ТААШААЖ АМТЛАХ ТӨГС ЖОР