“ТАМАКИ-МАСТЕР КЛАСС” СУРГАЛТ #1

2025 оны 11 сарын 12-ны Өдөр

Сургалтын эхний өдөр нийт 5 төрлийн хоол, салат, амттан заах бөгөөд тэдгээр нь 1. Туна загас, руккола салат навчтай салат, 2. Зууш- Далайн байцааны ороомог, 3. Утаат хонины шаант, 4. Хонины махтай мини бургер, 5. Бөөрөлзгөнө жимстэй амттан зэрэг байх болно.

1. Туна загас, руккола салат навчтай салат

Бэлтгэх хугацаа: 15 мин.

ОРЦ:

  • Руккола салат навч                       20 гр
  • Үрлэн улаан лооль                        25 гр     
  • Чанасан өндөг                                1шт
  • Туна загас \даршилсан\              30 гр
  • Моцарелла сыр                             20 гр
  • Оливын тос                                     60 гр
  • Дрессинг                                          20 гр
  • Бальзамын уксус Тамаки            20 гр
  • Гичний соус Тамаки                     10 гр
  • Соль                                                   1 гр
  • Нунтаг хар перец                           1 гр
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  1. Өндгөө чанана. Чанасан өндгөө цэвэрлээд, 4 хувааж хэрчинэ.
  2. Руккола салат навчаа тавган дээрээ уул хэлбэртэйгээр овоолж тавина.
  3. Түүний дараа үрлэн улаан лооль болон моцарелла сыраа гурвалжиж хэрчээд дээр нь тавина.  
  4. Туна загасаа өөрийх нь шүүсэнд бяцалж бутлаад салатныхаа дээд талд нь тавина.
  5. Хамгийн сүүлд нь хольж бэлтгэсэн салатны соусаа дээгүүр нь асгаж олгоно.

2. Зууш- Далайн байцааны ороомог

ОРЦ:

  • Чийз бяслаг                                     30 гр
  • Даршилсан улаан загас               150 гр
  • Хатаасан далайн байцаа \ким\4 шт
  • Жигнэсэн будаа \амталсан\      200 гр
  • Гүнжидийн үр                                15 гр
  • Терияки соус Тамаки                   15 гр
  • Бор мөөг                                          15 гр
  • Будааны амтлагч                           30 гр
  • Гүнжидийн тос                5 гр
  • Шар буурцагны соус Тамаки     20 гр
  • Жижиг нарийн ногоо                   3 гр
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  1. Будаа жигнэнэ. Болсны дараа будааны амтлагч болон гүнжидийн тосоор амтлана.
  2. Загас, мөөгөө дөрвөлжин шоо хэлбэртэй ойролцоогоор 1,5-2 см хэрчинэ. 
  3. Хатаасан далайн байцааг 1.2-2 см хэмжээтэй нарийн хайчлана.
  4. Жижиг түмпэнд будаа, бяслаг, загас болон мөөгөө хийж нэгэн жигд болтол нь
  5. Бэлэн болсон будааны шанзаа 30гр-аар бөөрөнхий бөмбөлөг болгоно.
  6. Бэлэн болсон бөмбөлөгөө тавганд тавьж, терияки соус, нарийн ногоогоор чимэглэнэ.
  7. Мөн шар буурцагны соусыг дагалдуулан олгоно.

Будааны амтлагч бэлтгэх заавар: Будааны уксус, давс, сахар, комбуг хольж хутгаад, плитка дээр буцалгахгүйгээр нэгэн жигд болтол нь хутгаж халаасны дараа 1-2 цаг хөргөнө. 

3. Утаат хонины шаант /Ганга ургамалаар утаж шарсан/

ОРЦ:

  • Хурганы шаант                350 гр
  • Оливын тос                      10 гр
  • Сонгины соус Тамаки    10 гр
  • Зөгийн бал                        30 гр
  • Давс                                    1 гр
  • Нунтаг хар перец            1 гр
  • Улаан хуурай  вино        30 гр
  • Бүдүүн сонгино              40 гр
  • Лууван                100 гр
  • Сармис                               10 гр
  • Үрлэн улаан лооль         30 гр
  • Хар сармисны соус        15 гр
  • Барбекью соус Тамаки 15 гр
  • Мах чанасан шөл           60 гр
  • Ганга \ ургамалаар\      1 боодол
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  • Хурганы шаант дээрээ хар перец, давс цацна.
  • Дараа нь сонгины соус, оливын тос, улаан дарс, зөгийн балаа асгаж сайн жигд түрхээд 2-3 цаг байлгана.
  • Үүний дараа хайруулын тавгаа оливын тосоор тосолж сайн халаагаад бүх талаас нь шаргал болтол нь шарна.
  • Шарсан шаантаа үлдэгдэл маринадаараа амтлаад тугалган цаасаар ороон 1-1,5 цаг 160 хэмд зөөлөн болтол нь шарна.
  • Бүдүүн сонгино, лууван, сармис, үрлэн улаан лоолио  жижиг шоо хэлбэрээр хэрчинэ.
  • Шарах шүүгээний лист дээр үлдсэн маринадаа хайруулын тавганд хийж дээрээс нь ногоогоо жижиг хэрчиж хийгээд нэмж хар сармисны болон барбекью соусаар амтлана.
  • Дахин 170 хэмд 40 минут жигнэж болгоно.
  • Тавган дээрээ жигнэсэн ногоогоо эхэлж тавиад дээр нь шаантаа тавина.
  • Мах чанасан шөлөөрөө мах шарсан тавцан дээр үлдсэн үлдэгдлээ авна.
  • Бэлэн болсон шаантгаа таваглаад боодолтой ганга өвсөө дээр нь байрлуулан тусгай зориулалтын гал 30 сек турш асаасны дараа галаа хурдан унтрааж, махаа зориулалтын бөмбөгөр тагаар таглан олгоно.

4. Хонины махтай мини бургер

ОРЦ:

  • Бургерын жижиг талх   60 гр
  • Бургер соус                      10 гр
  • Барбекью соус 10 гр
  • Улаан лооль                     15 гр
  • Шарсан сонгино             5 гр
  • Салат навч                        10 гр
  • Улаан сонгино 10 гр
  • Будааны уксус                 5 гр
  • Зулсан хонины мах        40 гр
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  1. Улаан лооль 3-4 мм хэмжээтэй хэрчинэ.
  2. Улаан сонгиноо нимгэн хэрчээд будааны уксусд даршилна.
  3. Салат навчаа угааж хатаагаад том том хэмжээтэй урна.
  4. Бургерын талхаа дундуур нь хэрчиж 2 хэсэг болгоод дотор талаас нь хуурай хайруулын тавганд хийж багахан шарна.
  5. Бургерын талхны доод хэсэгт соус түрхэнэ. Салат навчаа давсээд улаан лоол, даршилсан сонгино, зулсан махаа тавиад дээрээс нь шарсан сонгиноо цацна.
  6. Бургер талхны дээд хэсэгт барбекью соус түрхээд махан дээрээ тавин хатгуураар хатгаж бэхлэн олгоно.
Бэлтгэл ажил:

Хонины 2 кг цул мах, давс 7гр, хуурай нунтаг сармис 7 гр, зөгийн бал гичтэй соус 30 гр, Хар сармисны соус 30 гр тус тус нийлүүлэн хутгаад махандаа түрхэнэ. 2 цаг даршлаад, дараа нь калькин цаасанд ороогоод, дараа нь тугалган цаасанд боож 150 хэмд 4 цаг шараад, 1 цаг хөргөнө.

Анхааруулга. Махныхаа өөх болон хатуу хэсгийг урьдчилан зүсэж авна.

5. Бөөрөлзгөнө жимстэй амттан

ОРЦ:

  • Чиа үр                  45 гр
  • Бөөрөлзгөнө жимс        125 гр
  • Анар жимсний үр           20 гр
  • Зөгийн бал Акации        20 гр
  • Далд модны сүү             100 гр
  • Мята \ ургамалаар\       4гр
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ
  1. Бөөрөлзгөнө жимсний багахан хэсгийг бимэглэлд үлдээгээд бусдыг нь анар жимстэй хамт блэндэрт хийн бутлана.
  2. Дараа нь шүүлтүүрээр шүүнэ.
  3. Бэлэн болсон зутан дээрээ чиа үрнийхээ талыг хийж сайтар хутгаад хундаганд хийн хөргөгчинд тавина.
  4. Далд модны сүү, чиа үр, зөгийн балаа нийлүүлэн сайтар хутгана. Зутан бэлэн болсны дараа жимсний зутан дээрээ № үе болгон хийж хөргөгчинд 2 цаг байлгана.
  5. Үүний дараа бөөрөлзгөнө жимс болон мята навчаар чимэглэж олгоно.