Монита гэж юу вэ? Монитадаа өгөх бэлгийн 5 гоё санаа
Монита гэж юу вэ?
Шинэ жилийн уур амьсгал орох үед хүмүүсийн хамгийн их хүлээдэг, хөгжилтэй уламжлалын нэг бол монита юм. Монита гэдэг нь “Secret Santa” буюу нууц бэлэг солилцох уламжлалыг Монгол хэлэнд өөриймшүүлсэн нэр юм. Ихэвчлэн баг хамт олон, анги хамт олон, найз нөхдийн хүрээнд зохион байгуулагддаг.

Монита хийх үндсэн зарчим нь маш энгийн:
Хүн бүр сугалаа татаж, өөрийн нэр дээр ирсэн хүний “нууц бэлэг өгөгч” нь болно. Өөрийн монитадаа хэн бэ гэдгээ хэлэхгүйгээр шинэ жил хүртэл жижиг гэнэтийн бэлэг, сэтгэл гаргасан хандлага үзүүлнэ. Шинэ жилийн өдөр эсвэл тохирсон өдөр жинхэнэ бэлгээ гаргаж, хэн монита нь байсан гэдгээ зарладаг.
Монитаны гол зорилго нь:
- Хамт олны уур амьсгалыг дулаацуулж, эерэг харилцаа бий болгох
- Бие биедээ баяр баясал, эерэг мэдрэмж өгөх
- Жижиг бэлгээр сэтгэлийн илэрхийлэл дамжуулах
Тийм ч учраас монита жил бүр хүсэн хүлээдэг, инээд баяр, догдлол дүүрэн мөчийг бүтээдэг уламжлал болон хэвшжээ.

☕ATLAS COFFEE
Аяга бүрээс төгс амтыг мэдэр
Өндөр чанарын үрээр боловсруулсан
100% ARABICA КОФЕ
Монитадаа өгөх бэлгийн 5 гоё санаа
Монитад хамгийн хэцүү нь “Юу өгөх вэ?” гэдэг бодол. Таны сугалсан хүн ямар хүн бэ, юунд дуртай вэ гэдгээс шалтгаалаад олон сонголт бий. Тэгвэл доорх 5 бэлэг бол хүн бүр дурлах, хэрэгтэй, мөн санхүүгийн хувьд боломжийн сонголтууд юм.
Ажлын ширээний мини бэлэг (үнэхээр хэрэгтэй + гоё дизайнтай)
Орчин үеийн ажиллах орчинг илүү тав тухтай, өнгө үзэмжтэй болгодог жижиг зүйлс хүн бүрт хэрэгтэй байдаг. Ялангуяа оффисын ажилтай хүмүүст бол төгс сонголт.
- Мини ургамал (air plant, кактус, хиймэл мини ургамал)
- Ширээний жижиг лед гэрэл
- Дулаан өгдөг USB халдаг суулт
- Гоёмсог тэмдэглэлийн дэвтэр
- Minimalist style үзэгний сет
Эдгээр нь хүнд “Өдөр бүр хэрэглээтэй юм өгчээ” гэдэг мэдрэмж төрүүлдэг бөгөөд монита бэлгийн хувьд маш үр дүнтэй.

Гоо сайхан, арьс арчилгааны gift set
Эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан skin care төрөл маш хэрэгцээтэй бэлэгт тооцогдоно. Ялангуяа өвлийн улиралд арьс хуурайшдаг учраас ихэнх хүмүүст таарч тохирдог.
- Гар арчилгааны багц (hand cream + sanitizer)
- Уруулын бал (lip balm)
- Чийгшүүлэх маскны сет
- Зөөлөн үнэртэй биеийн тос
- Савангийн гар хийцийн багц
Найдвартай, өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүн учраас худалдан авалтаа харамсахгүй.

A Tea with character- Амт чанар, Үнэ цэнэ
АLTHAUS ЦАЙ нь Дээд зэргийн цайны навчнаас сонгон авч, ургамал, цэцэг, жимсээр баяжуулж маш нарийн технологиор үйлдвэрлэгдсэн.
Хобби, сонирхолд нь тохирсон бэлэг
Хэрэв та монитынхаа тухай жаахан ажигласан бол түүний сонирхол, хоббид нийцсэн зүйл өгөх нь хамгийн “heart-warming” сонголт болно.
Хүн өөрийг нь анзаарч, сонирхдог гэдгийг мэдрэхээр маш их баярладаг.
Жишээ нь:
- Спорт сонирхдог бол: усны сав, gym towel
- Ном уншдаг бол: уншлагын тэмдэг, номын гэрэл
- Кино, аниме таашаадаг бол: character merch
- Дотоод засал, minimal style сонирхдог бол: room décor
- Аялдаг бол: powerbank, neck pillow, travel pouch. Энэ төрлийн бэлэг хэзээд үнэ цэнэтэй.
Гэрийн үнэртүүлэгч, лааны багц
Өвлийн улиралд гэр бүл, найзуудтайгаа тухлан суухад үнэртүүлэгч, лаа, diffuser зэргийг хүмүүс ихээр хэрэглэдэг болсон. Зөөлөн үнэртэй, гэрийн уур амьсгалыг сайхан болгосон бэлэг бол бүх насныханд тохирдог.
- Шинэ жилийн сэдэвтэй үнэр (cinnamon, vanilla spice, cedar wood)
- Minimalist шилэн савтай diffuser
- Хайрцагласан бэлгийн багц хэлбэртэй лаа
Бэлэг задлахад үнэр анх цацагдах тэр мэдрэмж нь хүнийг маш гоё сэтгэгдэлтэй болгодог.
Уламжлалт шинэ жилийн амттан + Premium gift box
Шинэ жилийн бэлгэнд хүн болгон дуртай нэг зүйл бол амттан. Гэхдээ энгийн бэлэг биш — илүү премиум, багцалсан, гялалзсан packaging-тай байвал илүү баярын уур амьсгал мэдрэгдэнэ.
- Гар хийцийн шоколадны сет
- Жимстэй хуурай багц
- Premium cookie box
- Шоколадтай цай, кофе сет
- Шинэ жилээр гардаг limited edition амттанууд
Хүн бүрт хэрэглээтэй, баярын найрсаг мэдрэмж төрүүлдэг тул монитын бэлэгт хамгийн аюулгүй төсөөлөл.
За тэгээд Монитагийн хамгийн гол онцлог бол хэн надад ийм гоё бэлгүүд өгөөд байна аа? гэсэн догдлол шүү дээ.

☕ATLAS COFFEE
Аяга бүрээс төгс амтыг мэдэр
Өндөр чанарын үрээр боловсруулсан
100% ARABICA КОФЕ

