АЖЛЫН ЗАР

КОМПАНИЙ ТУХАЙ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

/Тохиролцоно/

Компаний санхүү, нягтлан бодох бүртгэлийг, хууль тогтоомж, стандартын дагуу үнэн зөв хөтлөх, тайлагнах, удирдлагыг бодит мэдээллээр хангах, санхүүгийн эрсдлийг удирдах.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн нягтлан бодох бүртгэлийг НББОУС, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, хяналт тавих.
  • Санхүүгийн тайлан (баланс, орлого‑зарлагын тайлан, мөнгөн гүйлгээ) сар, улирал, жилээр бэлтгэж тайлагнах.
  • Татварын тайлангуудыг (НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, НДШ гэх мэт) хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргах.
  • Мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах.
  • Зардлын хяналт, төсөвлөлт, гүйцэтгэлийн шинжилгээ хийх, зардал бууруулах санал боловсруулах.
  • Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
  • Аудит, татварын шалгалтад компанийн өмнөөс оролцох, шаардлагатай баримт бичгийг бэлтгэх.
  • Нягтлан бодогчдын ажлыг удирдан зохион байгуулах, чиглэл өгөх, гүйцэтгэлийг үнэлэх.
  • Гэрээ хэлцэл, худалдан авалт, төлбөр тооцооны санхүүгийн нөхцөлийг хянах, зөвлөмж өгөх.
  • Удирдлагад санхүүгийн дүн шинжилгээ, тайлан, зөвлөмж тогтмол хүргүүлэх

Албан тушаалд тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэшсэн нягтлан бодогч (МНБ, CPA, ACCA гэх мэт) бол давуу тал.
  • Нягтлан бодогчоор 5‑аас доошгүй жил, үүнээс удирдах түвшинд 2‑оос доошгүй жил ажилласан.
  • Татвар, аудит, санхүүгийн тайлагналын туршлагатай.
  • НББОУС, татварын хууль тогтоомжийн мэдлэг сайтай.
  • Санхүүгийн программ (Даянсофт, Diamond гэх мэт) болон Excel‑ийн ахисан түвшний мэдлэгтэй.
  • Дүн шинжилгээ хийх, тайлагнах, асуудал шийдвэрлэх чадвартай.
  • Удирдан зохион байгуулах, харилцааны болон багаар ажиллах ур чадвартай.
  • Ёс зүйтэй, нягт нямбай, хариуцлагатай.
  • Ачаалал даах чадвартай, цагийн менежмент сайтай.
  • Нууц мэдээлэл хадгалах чадвартай.

Анкет хүлээн авах хугацаа:              2026 оны 02 сарын 15

Имэйл:           soyolmaa.g@circlesolution.mn , finance@circlesolution.mn

Утас:                88084711, 88036424