АЖЛЫН ЗАР
КОМПАНИЙ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
НЯГТЛАН БОДОГЧ
/Тохиролцоно/
Компаний өдөр тутмын санхүү, нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомж, стандартын дагуу үнэн зөв хөтлөх, тайлагнах, санхүүгийн мэдээллээр удирдлагыг хангах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн нягтлан бодох бүртгэлийг НББОУС, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, хяналт тавих.
- Санхүүгийн тайлан (баланс, орлого‑зарлагын тайлан, мөнгөн гүйлгээ) сар, улирал, жилээр бэлтгэж тайлагнах.
- Татварын тайлангуудыг (НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, НДШ гэх мэт) хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргах.
- Мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах.
- Зардлын хяналт, төсөвлөлт, гүйцэтгэлийн шинжилгээ хийх, зардал бууруулах санал боловсруулах.
- Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
- Аудит, татварын шалгалтад компанийн өмнөөс оролцох, шаардлагатай баримт бичгийг бэлтгэх.
- Нягтлан бодогчдын ажлыг удирдан зохион байгуулах, чиглэл өгөх, гүйцэтгэлийг үнэлэх.
- Гэрээ хэлцэл, худалдан авалт, төлбөр тооцооны санхүүгийн нөхцөлийг хянах, зөвлөмж өгөх.
- Удирдлагад санхүүгийн дүн шинжилгээ, тайлан, зөвлөмж тогтмол хүргүүлэх
Албан тушаалд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Нягтлан бодогчийн мэргэжлийн сургалт, сертификаттай бол давуу тал
- Мэргэжлээрээ 1–3 жил ажилласан бол давуу тал.
- Анхан шатны баримт бичиг, татварын тайлангийн туршлагатай.
- Нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголт, татварын хууль тогтоомжийн мэдлэгтэй.
- Санхүүгийн программ (Даянсофт, Diamond гэх мэт) ашиглах чадвартай.
- Excel, Word дээр ажиллах чадвартай.
- Нямбай, тооцоолох чадвар сайтай.
- Хариуцлагатай, үнэнч шударга.
- Нууц мэдээлэл хадгалах чадвартай.
- Багаар болон бие даан ажиллах чадвартай.
Анкет хүлээн авах хугацаа: 2026 оны 02 сарын 15
Имэйл: soyolmaa.g@circlesolution.mn , finance@circlesolution.mn
Утас: 88084711, 88036424

