• coffee

    Golden Brown — 70% Arabica, 30% Robusta

    • Хууралтын түвшин: Дундаж (Medium)
    • Бүс нутаг: Бразил Арабика 70%, Энэтхэг Робуста 30%
    • Боловсруулалт: Байгалийн арга (Natural)
    • Амт: Бага зэрэг чихэрлэг, өтгөн хар шоколадны амттай.
    • Онцлог: Арабика, Робуста үрийн холимог. Бага зэрэг чихэрлэг, нягт бөгөөд энгийн амттай. Эспрессо нь бага зэргийн гашуун хар шоколадны амтыг мэдрүүлнэ. Сүүтэй холиход самар болон кремтэй карамель амтагдана.
    • Зөвлөмж: Американо болон сүүтэй том хэмжээний кофе бэлтгэхэд нэн тохиромжтой.
    • Савлагаа: 1 кг, 500 гр, 250 гр
    • Эспрессо жор: усны хэм 93.5–94.5°C, нунтаг кофе 18–19.5 г, экстракц 23–25 сек, гарц 36–39 г
  • coffee

    Summer Fruit — 100% Arabica

    • Хууралтын түвшин: Дундаж (Medium)
    • Бүс нутаг: 100% Бразил (Brazil Natural)
    • Боловсруулалт: Байгалийн арга (Natural)
    • Онцлог: 100% Арабика үрийн кофе. Өтгөн, нягт, зөөлөн, чихэрлэг, шоколадны таатай үнэртэй. Эспрессог сүүтэй хольж бэлтгэхэд илүү зөөлөн бүтэцтэй болох ба уусны дараа самар болон халуун орны жимсний амт удаан мэдрэгдэнэ.
    • Зөвлөмж: Эспрессо болон сүүтэй кофе бэлтгэхэд төгс зохицоно.
    • Савлагаа: 1 кг, 500 гр, 250 гр
    • Эспрессо жор: усны хэм 93.5–94.5°C, нунтаг кофе 18–19.5 г, экстракц 25–26 сек, гарц 36–39 г
  • coffee

    Voodoo People — 100% Arabica

    • Хууралтын түвшин: Дундаж (Medium)
    • Бүс нутаг: Бразил PB Natural 50%, Африк Уганда 50%
    • Боловсруулалт: Байгалийн арга (Natural)
    • Амт: Самар, какао, карамель.
    • Онцлог: 100% Арабика үрийн кофе. Африкийн Уганда, Бразилын сайн чанарын 2 төрлийн кофены холимог. Буйлс самар, какао, карамель болон кофены хурц, тод, зөөлөн чанга амт амтагдана. Сүүтэй кофе бэлтгэхэд чихэрлэг жигнэмэг, сүүтэй шоколадны амт төрүүлэх ба уусны дараа интоор жимсний амт мэдрэгдэнэ.
    • Савлагаа: 1 кг, 500 гр, 250 гр
    • Эспрессо жор: усны хэм 93.5–94.5°C, нунтаг кофе 18.5–19.5 г, экстракц 25–28 сек, гарц 36–40 г
  • coffee

    Winter Time — 100% Arabica

    • Хууралтын түвшин: Дундаж (Medium)
    • Бүс нутаг: Этиоп 50%, Бразил 50% (Natural)
    • Боловсруулалт: Байгалийн арга (Natural)
    • Амт: Кешью самрын тааламжтай амт, исгэлэн жимсний зөөлөн амт.
    • Онцлог: 100% Арабика үрийн кофе. Этиоп, Бразил нутгийн өндөр чанарын 2 төрлийн кофены холимог. Этиопын халуун орны исгэлэн жимсгэнэ болон Бразил Пиберийн нягт өтгөн амт шингэсэн. Уусны дараа кешью самрын амт удаан мэдрэгдэнэ. Сүүтэй кофенд ойн жимстэй йогуртын зөөлөн амт мэдрэгдэж илүү тансаг болдог.
    • Зөвлөмж: Эспрессо болон сүүтэй кофе бэлтгэхэд төгс зохицоно.
    • Савлагаа: 1 кг, 500 гр, 250 гр
    • Эспрессо жор: усны хэм 93.5–94.5°C, нунтаг кофе 18.5–19.5 г, экстракц 25–28 сек, гарц 36–40 г

End of content

End of content