ТАМАКИ чипс гэж юу вэ?
Жимсээр чипс хийлээ гэж урьд та сонсож байсан уу? Бид өдөр тутамдаа хүүхэддээ жимс авч өгөөд байж чаддаггүй. Харин дэлгүүр болгонд түгээмэл байдаг чихэр болон амттан их худалдаж авч өгдөг байж магадгүй. Хүүхэддээ хайртай бол амттан бүү авч өг гэсэн үг хүртэл гарсан байгаа. Тэгэхээр тэр үгийг дэмжин ТАМАКИ чипс гарсан. ТАМАКИ чипс нь хөлдөөж, хатаах технологийн ачаар витамин, эрдэс бодис, эслэгээ 90% хүртэл хадгалдаг.

ТАМАКИ ногооны чипс
ТАМАКИ ногооны чипс нь шинэ ургацын ногооны амтыг алдагдуулахгүйгээр буюу үндсэн өөрийн чанараа 90 хувь хадгалсан байдлаар боловсруулсан бөгөөд овор багатай, авч явахад амар хялбар болгосон.
Мөн хүүхдүүддээ бид хүрэн манжин, лууван, сонгино, шар хулуу гэх мэт хүнсний ногоог идүүлэх гэж их хичээдэг боловч амаргүй байдаг. Тэр асуудлыг мөн шийдсэн буюу амттай чипс болгосон болохоор тухайн хүнсний ногооны байгалийн амт нь амтагдаж мөн илүү сонирхлтой хэлбэр дүрстэй учраас хүүхдүүд их дуртай иддэг.
Тиймээс хүүхдүүддээ тогтмол энэхүү ногооны чипсийг авч өгвөл нэн тохиромжтой. Ногооны чипсний орцонд хүүхдүүд идэх дургүй хэрнээ ач холбогдол нь маш их буюу хүрэн манжин, шар хулуу, лууван зэрэг ногоонууд орсон. Мөн Үүнийг тэдний идэх дуртай каш, смүүтий, орой болгоны тарганд нь хийж өгөх боломжтой.

ХАТААСАН ЖИМСНИЙ ЧИПС
Өдөр бүр яг үнэндээ жимс байнга идээд байж чадахгүй байна. Магадгүй Монголд борлуулагддаг жимсний өртөг үнэтэй байдагтай холбоотой байх. Жимс тогтмол идэх хэрэгтэй гэдэг ч яг бид тогтмол идээд байж чаддаггүй.
Гэвч өөр бусад амттангаас татгалзахгүй буюу чихэр, чипс, ундааны хэрэглээ Монголд маш өндөр байна гэсэн судалгаа бий. Тэгвэл тэр хэрэглээг нь эрүүл болгож өөрчлөх санал санаачлагыг бид нэвтрүүлж байна.
Жимсээ сонирхолтой хэлбэрээр буюу харьцангуй боломжийн үнээр жимсэн чипс идэж яагаад болохгүй гэж??? Яг гоё өөрийн амтаараа, маш эрүүл амттан юм. Жимсний чипсэнд АЛИМ, АМТАТ ГУА, ЛИЙР эдгээр жимснүүд багтсан бөгөөд жингээ хасаж байгаа хүмүүст ч мөн тустай буюу өлсөж, ядрахгүй байхад их дэмтэй.

ХАТААСАН ЖИМС, ЖИМСГЭНИЙ ЧИПС
Жимс, жимсгэнэ хоёрын ач холбогдлын ялгааг мэдэх үү? Жимсгэнэ бол жимсэнд агуулагддаг витаминаас хэд дахин илүү, антиоксидант агуулагддаг гэдэг. Тиймээс манай жимс, жимсгэний чипсэнд АЛИМ, ЧАНГААНЗ, ГҮЗЭЭЛЗГЭНЭ эдгээр жимсээр хийгдсэн чипс мөн байгаа.
Мэдээж өмнөх чипсүүдэд дурьдсан каш, смүүтий, тараг, коктейл зэрэгтээ хийж амт нэмэх бас боломжтой. Та бүхэн эрүүл мэндээ бодож чихэрлэг хүнснээс аль болох татгалзаарай.
TAMAKI соус нь
Японы уламжлалт технологиор бүтээгдсэн, хоол болон салатанд дээд зэргийн шинэлэг амт мэдрүүлнэ.


