тамаки соус

ТАМАКИ соус гэдэг нь…

Сүүлийн жилүүдэд Монголчуудын хоолны соёл эрс өөрчлөгдөж, “амттай байхад л болоо” гэдгээс илүү эрүүл, тэнцвэртэй, жинхэнэ амттай бүтээгдэхүүн сонгох хандлага нэмэгдсэн. Яг энэ өөрчлөлтийн төвд ТАМАКИ соус онцгой байр суурь эзэлж байна. ТАМАКИ соус бол Япон хоолны философи, тэнцвэр, минимализм, чанарыг нэг дор шингээсэн бүтээгдэхүүн юм.

Өөрөөр хэлбэл ТАМАКИ соус нь Японы уламжлалт жор, орчин үеийн үйлдвэрлэлийн стандартыг хослуулсан premium ангиллын соус юм. Япон хоолны үндсэн амтыг бүрдүүлэгч бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай. Гэхдээ маш олон төрлийн соус болон бүтээгдэхүүнтэй учраас Монгол хоолнуудад ч бас тохиромжтой буюу маш амттай болгодог.

ТАМАКИ соусны түүхий эд нь…

ТАМАКИ соусны хамгийн том давуу тал бол түүхий эдийн сонголт. Байгалийн исгэлт, уламжлалт технологиор ашигладаг нь амтыг гүн, цэвэр, хэт хурц биш болгодог. Тиймээс хэт давслаг биш, хиймэл амт, хурц үнэргүй, уухад хүртэл аманд “цохихгүй”, хоолны жинхэнэ амтыг дардаггүй. Тиймээс ТАМАКИ соусыг хүүхэд, ахмад настай хүмүүс ч аюулгүй хэрэглэж чадна.

ТАМАКИ соусны амт

Давслаг, чихэрлэг, тааламжтай амтны төгс зохицол гэж хэлж болохуйц бөгөөд 20 нэр төрлийн соусууд байдаг учраас ямар амтанд дуртайгаараа сонголтоо хийх боломжтой өргөн сонголттой юм. Хиймэл амт оруулагч, хэт их сахар, хадгалагч бодис агуулагдаагүй буюу байгалийн орц давамгай, илүүдэл сахар, хэт их давсгүй, өдөр тутмын хэрэглээнд илүү тохиромжтой. Тиймээс эрүүл хооллолт баримталдаг хүмүүс, хүүхдийн хоолонд болгоомжтой ханддаг эцэг эхчүүд, хоолны дараа цангаад байдаггүй соус хайж буй хүмүүст яг тохирно.

Ямар хоолонд ТАМАКИ соус хамгийн тохиромжтой вэ?

ТАМАКИ соусны бас нэг том давуу тал бол олон төрлийн хэрэглээ юм. Гэрийн хоол, зочны ширээ, хүүхдийн хоол, сүши, ролл, сашими, шарсан мах, тахиа, гурилтай хоол, гоймон, будаатай хоол, салат гэх мэт бүх төрлийн хоолонд үнэхээр гоё амт оруулдаг.

TAMAKI соус нь

Японы уламжлалт технологиор бүтээгдсэн, хоол болон салатанд дээд зэргийн шинэлэг амт мэдрүүлнэ.