Терияки соус гэж юу вэ?
Терияки соус нь Японы уламжлалт амтлагч бөгөөд голчлон шарсан, жигнэсэн мах, загас, ногоонд амт оруулах буюу шарж болгоход өргөн хэрэглэгддэг. “Терияки” гэдэг нь япон хэлээр “гялалзсан шарсан” гэсэн утгатай үг бөгөөд энэ нь соусанд хийсэн хүнсний гадаргуу гялалзсан, гоёмсог харагддаг гэсэн утгатай юм.
Терияакиг Японы уламжлалт нарийн технологи болох удаан хугацааны туршид амтат шар буурцгийг халаах замаар тэрхүү чихэрлэг соусыг гарган авдаг. Найрлага дахь цагаан гаа болон сармис нь халуун ногоотой юм шиг амтыг мэдрүүлдэг.
TAMAKI соус нь
Японы уламжлалт технологиор бүтээгдсэн, хоол болон салатанд дээд зэргийн шинэлэг амт мэдрүүлнэ.
Эрүүл мэндийн ач холбогдол:
Терияки соусыг хэтрүүлэлгүй, зохистой хэмжээгээр тогтмол хэрэглэх нь дараах эрүүл мэндийн давуу талуудтай:
✅ Уураг шингээлт сайжруулна – терияки соусонд амталсан мах илүү амтлаг болж, хүн махаа дуртайгаар иддэг болдог
✅ Хоолны дуршил нэмэгдүүлнэ – түүний давслаг, чихэрлэг тэнцвэртэй амт нь хоолны дуршлыг өдөөдөг
✅ Гадаргууг гялалзуулах – хоолны харагдах байдлыг сайжруулж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ
✅ Антиоксидант нэгдлүүд – сармис, цагаан гаа нь дархлааны системд сайн антиоксидантууд агуулдаг
Хүмүүс Терияаки соусыг тахианы маханд л хэрэглэдэг гэсэн буруу ойлголттой байдаг. Үнэндээ огт биш бөгөөд бүх төрлийн махыг амттай болгодог онцлогтой. Яагаад терияаки соусыг зөвхөн тахианы маханд хэрэглэдэг гэж ойлгосон бэ гэхээр Рестораны меню-д teriyaki chicken хамгийн түгээмэл байдаг. Мөн түргэн хоол, сүлжээ ресторанууд голчлон тахианы махтай хувилбарыг санал болгодог. Ер нь Хүмүүс гэртээ анх хийж сурахдаа тахианаас эхэлдэг.
🔹 Мах:
- Үхрийн мах (teriyaki beef)
- Гахайн мах (teriyaki pork)
- Тахианы мах (teriyaki chicken) – хамгийн түгээмэл
🔹 Загас, далайн бүтээгдэхүүн:
- Яргай загас (teriyaki salmon)
- Сэлэм загас, сам хорхой, наймаалж гэх мэт
🔹 Ногоо, цагаан хоол:
- Брокколи, цэцэгт байцаа, мөөг зэргийг шараад терияки соусаар амталж болно
- Веган жороор ч хэрэглэгддэг (тофу гэх мэт)
🔹 Гоймон, будаа:
- Тэрияки соустай гоймон (teriyaki noodles)
- Шарсан будаа, бэнтогоор үйлчилдэг будаа+тахиа гэх мэт хослол