кофе

Уусдаг кофе ууж болохгүй 5 чухал шалтгаан

Өглөөний эхний аяга кофе бол олон хүний хувьд өдрийн эрч хүч, урам зоригийн эхлэл байдаг. Гэхдээ цаг хэмнэх нэрийн дор instant coffee буюу уусдаг кофе сонгодог хүмүүс цөөнгүй. Харамсалтай нь уусдаг кофе нь бодит кофены чанарыг огтхон ч орлож чаддаггүй бөгөөд олон улсын эрүүл мэндийн судалгаагаар ч хүний биед сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсоор байна.

Тэгвэл яагаад instant coffee-оос татгалзаж, оронд нь чанартай шинэхэн хуурсан кофе уух ёстой вэ?
Энд хамгийн чухал 5 шалтгааныг хүргэж байна.

Уусдаг кофенд бодит кофены ашигтай бодисууд маш бага агуулагддаг

Жинхэнэ кофены эрүүл мэндийн ашиг тус нь антиоксидант, хлорогенийн хүчил, магни, калий, полифенол гэсэн биед нэн хэрэгтэй бодисуудтай шууд холбоотой. Гэтэл instant coffee-г үйлдвэрлэхдээ бага зэрэг кофены хаягдал, чанар муутай үр, өндөр температурт боловсруулалт, хэт хатаалтын процесс ашигладаг тул кофе дэх шим тэжээлийн 40–70% нь ууршиж алга болдог.

Instant coffee бол үнэн хэрэгтээ кофены “холимог нунтаг” болохоос бодит кофе биш.

Найруулдаг кофенд нэмэлт бодис маш их байдаг (Химийн бодис, сахар, амт оруулагч)

Instant coffee-г амттай болгохын тулд үйлдвэрлэгчид дараах нэмэлт бодисуудыг ашигладаг. Sodium caseinate, artificial flavors (хиймэл үнэр оруулагч), maltodextrin, хиймэл сахар, тослог орлуулагч, хөөсрүүлэгч бодис ордог. Судалгаагаар эдгээр бодисууд нь бодисын солилцоог дарангуйлдаг.

Инсулины түвшинг хурдацтай өсгөдөг. Ходоод цочроодог, арьсны асуудал үүсгэдэг, гормоны тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлдөг гэж тогтоогдсон. Өглөө бүр ийм химийн бодис агуулсан ундаа уух нь эрүүл мэндийн ноцтой эрсдэл дагуулдаг.

☕ATLAS COFFEE

Аяга бүрээс төгс амтыг мэдэр

Өндөр чанарын үрээр боловсруулсан

100% ARABICA КОФЕ 

Instant coffee-д акриламид гэдэг хорт бодис их хэмжээгээр агуулагддаг

Instant coffee боловсруулах үед акриламид гэдэг бодис үүсдэг. Энэ бодис нь мэдрэлийн системд сөрөг нөлөөтэй, хорт хавдрын эрсдэл нэмэгдүүлдэг, арьсны харшил өдөөдөг гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO) анхааруулдаг.

Судалгаагаар instant coffee-д агуулагдах акриламидын хэмжээ шинэхэн хуурсан кофеноос 2–3 дахин өндөр байдаг. Өөрөөр хэлбэл


Уусдаг кофе бол таны өдөр бүрийн аяга бүрт хүнд боловсруулсан химийн бодис ууж байна гэсэн үг.

Уусдаг кофе, хамгийн муу үрээр хийгддэг

Instant coffee ихэнхдээ доод зэргийн Robusta үр буюу хаягдал зэрэгтэй coffee scrap үйлдвэрлэгч орны стандарт хүрдэггүй муу чанарын үр ашигладаг. Энэ төрлийн үр нь кафеиний агууламж хэт өндөр, гашуун амттай, хордлого үүсгэгч нянгийн эрсдэлтэй. олдог тул эрүүл мэнд болон кофены жинхэнэ амтыг огтхон ч хангаж чаддаггүй.

Тиймээс barista-нууд, мэргэжлийн roaster-ууд instant coffee-г “coffeelike product” буюу “кофе шиг зүйл” гэж нэрлэдэг.

Уусдаг бол зөвхөн амт биш эрүүл мэндэд “сөрөг” нөлөөтэй

Хэрвээ та өдөр бүр instant coffee уудаг бол дараах асуудлуудтай тулгарч болзошгүй. Зүрх дэлсэх, нойргүйдэл, ходоод цочрох, хэт хүчил ихсэх, арьс хуурайших, сэтгэл санааны тогтворгүй байдал, дааврын өөрчлөлт гэх мэт… Хэрвээ аль хэдийн эдгээр шинж тэмдэг илрээд эхэлсэн бол яаралтай instant coffee уухаа болих хэрэгтэй.

найруулдаг кофе

Тэгвэл ямар кофе уух нь хамгийн зөв бэ?

Шинэхэн хуурсан, гарал үүсэл нь тодорхой кофе буюу “Freshly roasted” кофе нь антиоксидант, амт үнэр, шим тэжээл хамгийн өндөртэй байдаг. 100% Arabica үр гашуун амт багатай, хүчиллэг таатай, чанар өндөр. Эсвэл гараар хийдэг болон фильтр кофенууд бие организмд хамгийн зөөлөн, хамгийн тэжээлтэй. Ориг кофе бол бордоогүй, органик үрээрээ буюу химийн бодисгүй кофе ууж байх хэрэгтэй.

Яагаад кофены чанар чухал вэ?

Шинэхэн хуурсан 100% Arabica үр ашигладаг. Химийн найрлагагүй, гарал үүсэл нь тодорхой, кофены антиоксидант өндөр, биеийн эрүүл мэндэд хоргүй, амт, үнэр илүү баялаг, биед удаан хугацаанд тайван, тогтвортой энерги өгдөг. Хэрвээ эрүүл мэндээ бодож байвал шиг чанартай specialty coffee ууж хэвшээрэй.