дархлаа дэмжих цай

Дархлаа дэмжих цай гэж юу вэ?

Дархлаа дэмжих цай бол таны биеийн хамгаалах системийг сэргээх байгалийн хамгийн үр дүнтэй арга юм.

Орчин үеийн стресс, орчны бохирдол, хооллолтын хэв маяг, улирлын ханиад томуу нь хүний дархлааг сулруулах хамгийн том хүчин зүйлсийн нэг болсон. Ийм үед дархлаагаа байгалийн гаралтай, зөөлөн, аюулгүй аргаар дэмжих хамгийн сайн сонголтын нэг бол дархлаа дэмжих цай юм.

Дархлаа дэмжих цай гэдэг нь ургамлын гаралтай найрлага, антиоксидант, амин дэм, эрдэс бодисоор баялаг бөгөөд хүний биеийн хамгаалах системийг идэвхжүүлж өвчлөх эрсдэлийг бууруулахад тусалдаг тусгай төрлийн цай юм. Энэхүү цай нь зөвхөн өвлийн улиралд биш, жилийн турш эрүүл мэндээ хамгаалах зорилготой хүн бүрт тохиромжтой.

Дархлааны систем гэж юу вэ, цай яаж нөлөөлдөг вэ?

Дархлааны систем нь хүний биеийн “хамгаалах бамбай” бөгөөд гаднаас орж ирэх вирус, бактери, нян, хордуулагч бодисоос хамгаалдаг. Тиймээс дархлаа сулрах үед амархан ядрах, ханиад хүрэх, хоол боловсруулах систем доголдох, арьс цочрох, стресс нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Дархлааг дэмждэг цайнууд нь Вит С, нимбэг болон жүржийн хальс, нохойн хошууны орцтой, нимбэгтэй, Ойн зэрлэг жимсгэнүүдтэй, цагаан гаатай, гааны навчтай гэх мэт орцтой байдаг.

гоё цай

A Tea with character- Амт чанар, Үнэ цэнэ

АLTHAUS ЦАЙ нь Дээд зэргийн цайны навчнаас сонгон авч, ургамал, цэцэг, жимсээр баяжуулж маш нарийн технологиор үйлдвэрлэгдсэн.

  • Дээд зэрэглэлийн Хар цай
  • Дээд зэрэглэлийн Ногоон цай
  • Дээд зэрэглэлийн Жимстэй цай
  • Дээд зэрэглэлийн Ургамлын цай:

Дархлаа дэмжих цайны түгээмэл найрлагууд

  • Цагаан гаа- Хүчтэй үрэвслийн эсрэг нөлөөтэй. Ходоодыг тайвшруулж, ханиалыг намдаадаг.
  • Чацаргана- Витамин C, Е, А амин дэмийн хамгийн өндөр агууламжтай жимс. Дархлааны идэвхийг эрс сайжруулдаг.
  • Ногоон цай– Антиоксидантаар баялаг бөгөөд халдварын эсрэг хүчтэй үйлчилгээтэй.
  • Хар гоньд / арц- Уушги, амьсгалын замыг цэвэрлэж, ханиад томууг дарахад нөлөөлдөг.
  • Зөгийн бал- Ханиадны эсрэг байгалийн хүчтэй эм. Амт оруулж, биеийг нөхөн сэргээнэ.
  • Турмерик (curcumin)- Дархлааны эсүүдийн идэвхийг нэмэгдүүлж, биеийн үрэвслийг бууруулна.
  • Гашуун гаа, ганга– Амьсгалын замыг нээж, ханиалгыг намдааж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Эдгээр найрлагуудаас бүрдсэн цай нь өвлийн улиралд төдийгүй стресс ихтэй үед, их ажиллах үед, биеийн эсэргүүцэл сулрах үед маш их хэрэгтэй.

Дархлаа дэмжих цай ууснаар ямар ашигтай вэ?

  • Ханиад томуунаас сэргийлнэ- Витамин C болон антиоксидант ихтэй найрлага нь халдвар дамжих эрсдэлийг бууруулна.
  • Биеийн эсэргүүцлийг сайжруулна- Дархлааны эсүүдийг идэвхжүүлж, бактерийн эсрэг нөлөөг нэмэгдүүлдэг.
  • Стрессийг багасгана- Дулаан зөөлөн цай нь мэдрэлийг тайвшруулж, ядаргаа, стрессийг бууруулдаг.
  • Хоол боловсруулалтыг дэмжинэ- Цагаан гаа, ногоон цай зэрэг нь гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, ходоодны хүндрэлийг багасгана.
  • Арьсны өнгийг сайжруулна- Антиоксидант нь арьсны эсийг нөхөн сэргээж, өнгөийг жигд болгоно.
  • Цусны эргэлтийг сайжруулна- Биеийг дулаацуулж, эргэлт сайжруулснаар өвлийн улиралд илүү эрүүл байх болно.

Дархлаа дэмжих цайг яаж зөв уух вэ?

Өдөрт 1–2 аяга тогтмол уух- Аливаа зүйлд тогтмол байдал хамгийн чухал.

Хэт халуун биш, бүлээн үед нь уух- Витамин C халуунд устдаг. Тиймээс Вит С найрлага ихтэй цайг усаа бага зэргийн бүлээн болгож байгаад хийх нь зөв байдаг шүү. Ихэнх хүмүүс цайн дээрээ халуун ус хийгээд цайны гол найрлага болох витамин Ц-г нь утгачихдаг тохиолдол байдаг.

Зөгийн балыг буцалсан халуун цайнд нэмэхгүй- Зөгийн балны хувьд мөн адил шууд халуун усанд зөгийн бал хийж болохгүй. Усаа шууд залгилж болохуйц бүлээн болгоод зөгийн балаа хийж уудаг. Зөгийн балны орцтой цайг мөн адил тэгж уудаг шүү.

Унтахын өмнө уувал бие тайвшруулна- Унтахын өмнө хэт их хэмжээний цай ууж болохгүй. Жижиг аягаар ууж байгаарай. Тэгвэл тайвширч, нойрны чанарт тань сайн нөлөөтэй байх болно оо

гоё цай

A Tea with character- Амт чанар, Үнэ цэнэ

АLTHAUS ЦАЙ нь Дээд зэргийн цайны навчнаас сонгон авч, ургамал, цэцэг, жимсээр баяжуулж маш нарийн технологиор үйлдвэрлэгдсэн.

  • Дээд зэрэглэлийн Хар цай
  • Дээд зэрэглэлийн Ногоон цай
  • Дээд зэрэглэлийн Жимстэй цай
  • Дээд зэрэглэлийн Ургамлын цай: