кофе

ATLAS coffee гэдэг нь…

Кофе бол өнөөдөр зүгээр нэг сэргээх ундаа биш амьдралын хэв маяг, соёл, амтны мэдрэмж юм. Монголд кофе уух соёл жил ирэх тусам илүү боловсронгуй болж, “ямар кофе ууж байна вэ?” гэдэг нь хүний сонголт, мэдлэг, соёлыг илэрхийлдэг болсон. Энэ шинэ үеийн кофены соёлд тод ялгарч буй брэнд бол ATLAS Coffee юм.

ATLAS Coffee гэж юу вэ?

ATLAS Coffee бол чанартай түүхий эд, зөв боловсруулалт, шинэхэн амтыг чухалчилдаг specialty coffee чиглэлийн брэнд юм. Энэ нь масс зах зээлд зориулсан энгийн нунтаг кофе биш, харин кофены гарал үүсэл, шарж боловсруулалтын түвшин, амт, үнэрийн тэнцвэр, гэдгийг нэгдүгээрт тавьсан, кофе сонирхогчдод зориулагдсан брэнд. Өөрөөр хэлбэл ATLAS Coffee бол “зүгээр нэг кофе” биш, кофены соёл юм.

Кофены түүхий эдийн гарал үүсэл

Кофены амт 70% нь түүхий эдээс шалтгаалдаг. ATLAS Coffee нь дэлхийн алдартай кофены бүс нутгаас (Африк, Латин Америк гэх мэт) өндөрлөг газарт ургасан, гар аргаар түүж ангилсан өндөр чанарын кофены үрийг ашигладаг. Өндөрлөг газрын кофе илүү үнэртэй, цэвэр амттай. Сонгомол үрээр хийгдсэн учраас гашуун, шатсан амт багатай. Тэнцвэртэй хүчиллэг уухад амар, ядраадаггүй.

Олон кофе хэт их шарж, амтыг нь “шатаачихдаг”. Харин ATLAS Coffee-ны гол давуу тал бол Medium / Medium-dark roast төвлөрсөн, үрийн байгалийн амтыг дарахгүй, үнэр, амт, aftertaste-ийг тэнцвэржүүлсэн учраас хэт гашуун биш, хэт сул биш, амт нь уусны дараа удаан үлддэг.

☕ATLAS COFFEE

Аяга бүрээс төгс амтыг мэдэр

Өндөр чанарын үрээр боловсруулсан

100% ARABICA КОФЕ 

ATLAS Coffee ямар амттай вэ?

ATLAS Coffee-г уухад эхний балгад зөөлөн, дараа нь кофены жинхэнэ амт, эцэст нь таатай aftertaste мэдрэгдэнэ. Амт нь самарлаг, шоколадан, зарим төрлүүд нь жимслэг, зөөлөн хүчиллэгтэй. Кофе шинэхэн ууж эхэлж байгаа хүн ч, туршлагатай coffee lover ч адилхан таашаадаг.

ATLAS Coffee-ийн савлагаа

Агаар нэвтрэхгүй, шинэхэн байдлыг хадгалдаг, орчин үеийн, цэвэр дизайнтай. Гэртээ уухад ч гоё, бэлэг болгон өгөхөд ч нэр төртэй. Ер нь орчин цагт сайн кофе уудаг нь тухайн хүний соёл боловсрол болон мэдлэг мэдээллийг агуулдаг болсон учраас болж өгвөл та сайн үрийн сайн кофе ууж байгаарай.