150+
Харилцагч
6+
Брэнд
10+
Жил туршлага

Серкл Солюшн компани нь 2018 оноос эхлэн зочлох үйлчилчилгээний салбарт цай, кофе зэрэг хүнсний бараа бүтээгдэхүүн болон гал тогоо, бар үйлчилгээний тоног төхөөрөмжийн дэлхийн брэндүүдийг Герман, ОХУ, Испани, БНХАУ-с Монгол улсад албан ёсоор төлөөлж, импорт ханган нийлүүлэлт, худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа компани ба өнөөгийн байдлаар 150 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

ALTHAUS цай – Амт чанар, Үнэ цэнэ

ALTHAUS Цай нь хар, ногоон, цагаан гэсэн төрөл байдгаас гадна, ургамал, жимсээр ч цайг гаргаж авдаг бөгөөд төрөл бүрийн зүйлсээр амтыг нэмэгдүүлэн ууж болдог.

Цай болгон өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанартай байдаг ба ALTHAUS цай нь өөрийн онцгой шинж, чанарыг шингээсэн цай юм.

Дэлхий дахины цайны соёлын зуу зуун жилийн уламжлал, мэдлэг дээр үндэслэн Герман, Орос, Америкийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний өндөр чанар, орчин үеийн үйлдвэрлэлийн аргачлал, жорыг цайны гайхалтай найрлага болон шинэлэг загварын концепцитой хослуулан өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, кафе, зоогийн газарт зориулсан үйлдвэрлэгдсэн онцгой чанартай цай бол ALTHAUS.

Та хар, ногоон эсвэл цагаан цай, ургамлын эсвэл жимсний ханд дуртай юу гэдгээс үл хамааран ALTHAUS цай таны амтанд тохирох өргөн сонголттой.

ATLAS кофе- Аяга бүрээс төгс амтыг мэдэр

Аяга кофе бүрээс давтагдашгүй тод амтыг мэдрүүлэх ATLAS кофег хамгийн өвөрмөц сортын үрийг шилж сонгон үйлдвэрлэдэг Specialty Coffee-г бид ОХУ-с шинэхэн хуурч, савлаж импортлон оруулж ирдэг. Онцгой үрийн 360° төгс амт бүхий ATLAS кофеноос та кофе хуурагчдын сэтгэлээ шингээсэн нарийн ур чадвар, цаг зав, хуримтлуулсан туршлага, хэв маягийг амтлах ба халуун орны салхины үнэр, мөнх ногоон ойн үдшийг санагдуулам өвөрмөц амтыг мэдрэх болно. Бид мэргэжлийн бариста болон кофенд дурлагсаддаа зориулан шинэхэн хуурсан эспрессо хольц болон нэг үрийн кофе, нэрж хандалдаг кофег тогтмол ханган нийлүүлж байна.

– Онцгой амт чанартай төгс кофе
– Дээд зэргийн сортын Specialty кофе
– НoReCa үйлчилгээнд хамгийн сайн тохирох Өндөр чанарын кофе
– Шинэхэн, хуурсан Fresh амт
– Мэргэжлийн кофе хуурагчдын туршлага, ур чадвар шингэсэн

Tamaki Соус -Таашааж амтлах төгс жор

Tamaki соус нь арлын Япон орны өнө эртнээс уламжлагдаж өвлөгдсөн хоолны жор бүтээх технологийг орчин цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн баяжуулж бүтээсэн онцгой бүтээгдэхүүн юм.
Манай компани нь Европийн улс болон Орос улсад хүнсний стандарт, чанар, борлуулалтаараа тэргүүлж буй Tamaki брэндийн соусыг Монгол улсад нийлүүлэх албан ёсны түнш албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.
Тamaki брэндийн соусыг Москва хотноо “Европродукт” компани үйлдвэрлэн гаргасан ба,  тус компани нь 16 жилийн турш хүнсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд өөрийн эзэмшлийн эрдэм шинжилгээ, хоол судлалынн төвдөө маш урт хугацааны туршилт хийж энэхүү Тamaki брэндийн соусаа гарган авсан билээ.
Тamaki брэндийн бүтээгдэхүүнүүд нь  Орос болон Европийн Холбооны 89 улс оронд,  500 албан ёсны төлөөлөгчөөр дамжуулагдан  хэрэглэгчдийн гарт хүрч, аль хэдийн хүн бүрийн, айл бүрийн, ресторан зоогийн газар бүрийн гал тогооны чухал нэгэн бүтээгдэхүүн болон  хүрсээр байна.

CONVOTHERM -MERRYCHEF брэндийн шарах шүүгээ

Бид Герман улсад үйлдвэрлэсэн CONVOTHERM болон MERRYCHEF брэндийн шарах шүүгээний Монгол улс дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа бөгөөд ресторан, зоогийн газар, хоол үйлдвэрлэлийн харилцагч нарын захиалгаар Герман улсаас импортлон оруулж ирж байна.
Энэхүү 2 брэндийн шарах шүүгээний дагалдах хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл, цэвэрлэгээний шингэн зэрэг зүйлсийг захиалгын дагуу импортлон нөөцөлж, харилцагчдад нийлүүлэн ажиллаж байна.
– Уурын солилцоотой технологи
– Хэрэглэхэд хялбар байдал
– Эрүүл ахуйд төгс нийцсэн
– Өдөр тутмын хоол, үйлдвэрлэлд бодит үр дүнг гаргах хоорондоо уялдаа холбоо сайтай, мэдрэмж сайтай үйлдлийн системээр хангагдсан 
– Ажлын чанар, бүтээлч байдал, хэрэглээнд нийцсэн байдлыг дэмжих зорилготой хэрэглэгчдийн маань ажлын өдөр бүр, үргэлж амжилттай байхын төлөө бүтээгдсэн. 

ASCASO Кофены машин

Испани улсад үйлдвэрлэсэн Ascaso брэндийн кофе машины Монгол улс дахь албан ёсны борлуулагчаар 2019 оны 12 сараас эхлэн ажиллахаар гэрээ байгуулсан байгаа ба ресторан, зоогийн газар, хоол үйлдвэрлэлийн харилцагч нарын захиалгаар Испаниас улсаас импортлон нийлүүлж байна. ASCASO кофены машин нь кофе шоп, ресторанд мэргэжлийн бариста мэргэжилтнүүдийн хамгийн шилдэг сонголт болно. 

Кофемашин нь E-61 бүлэг болон термосифон эргэлтийн систем бүхий иж бүрдэлтэй ба PID хянагчтай. Иж бүрдэл:  эх бие, бойлер, фитингууд /холбогч/, резисторууд /хамгаалагч/ болон насос /шахуурга/ нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн.   Энгийн, төгс дизайтай ба, ажлын орчноо гэрэлтүүлдэгээрэээ  ялгардаг.

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ